21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Улсын төсвийн орлого өссөн ч зарлага дахин давлаа

2017 оны 07 сарын 21 нд

         Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 276 тэрбум төгрөгт хүрчээ.

         Өмнөх оноос 735 тэрбум төгрөгөөр буюу 128 хувиар өссөн гүйцэтгэлтэй байна. Харин улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 4 их наяд 17 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх оноос 352 тэрбум төгрөгөөр буюу 109 хувиар өссөн байна.

        Улсын төсвийн тэнцэл 740  тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 65 хувиар буурсан аж. Энэ нь зардал орлогоос давсан гэсэн үг юм.

        Гадаад худалдааны тэнцэл 1.175.2 сая ам.долларын ашигтай гарсан. Өмнөх оны мөн үеэс 481 сая ам доллараар өсч, 169 хувийн гүйцэтгэлтэй байна.

        Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд 5’925.7 тэрбум төгрөгт хүрчээ. Өмнөх оны мөн үеэс 1’807.3 тэрбум төгрөгөөр өсч 143 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:

  • Уул уурхай, олборлох үйлдвэр 153 хувь,
  • Боловсруулах аж үйлдвэр 133 хувь,
  • Цахилгаан, дулааны, эрчим хүч, усан хангамжийн салбарын хувьд 103 хувиар тус тус өсчээ.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар  



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0