Усайн Болт зодог тайлахаа мэдэгдлээ
Их Британийн нийслэл Лондон хотноо ирэх наймдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн ДАШТ болно. Ямайкийн нэрт тамирчин Усайн Болтын хувьд сүүлчийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох аж.
Уг тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдсэн. Cүүлийн ДАШТ-дээ хоёр төрөлд оролцоно. Тэрбээр 100 метрийн гүйлтийн төрөл болоод 4*100 метрийн буухиа гүйлтийн төрлүүдэд өрсөлдөх гэнэ. Усайн Болт өдгөө 100м (9.58), 200м(19.19) гүйлтийн Дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг билээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MEDEE.MN М.ЖАРГАЛ