21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хакүхо сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдлээ

2017 оны 07 сарын 21 нд

       Япон улсад 15 настайдаа анх хөл тавьсан Хакүхо М.Даваажаргал 2000 жилийн түүхтэй мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдлээ.  Хакүхо өнөөдрийн барилдаанд озэки Такаяасуг давснаар 1048 дахь даваагаа авч хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон давсан сүмоч боллоо.

        Тэрбээр нийтдээ 98 башё барилдаж өнөөдөр ийнхүү 1048 дахь ялалтаа байгууллаа. Өнөөдрөөс эхлэн түүний давсан даваа бүр сүмогийн ноён оргилын хэмжүүр болон босго тогтоож эхэлнэ. 

          Хакүхо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй. 

        Японы эзэн хааны цомыг 38 дахь удаагаа эзэмшиж буй тэрбээр 12 даваа нэг унаатай Нагоя башёг ганцаараа тэргүүлж байна. Өнгөрсөн башёд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлсэн. Харин Нагоя башёгийн  11 дэх өдрийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал Митакэүмид ёрикири мэхээр өвдөг шороодсон юм. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.GOGO.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0