21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Бизнесээс УИХ руу шилжсэн гишүүдийн хөрөнгө орлого

2017 оны 07 сарын 22 нд

Бизнесийн салбараас УИХ руу шилжин ажиллаж буй олон гишүүн бий. Тэд УИХ-ын гишүүнд нэр дэвшигч болохын тулд эхлээд намдаа тодорхой хэмжээний хандив өргөдөг. Мөн сонгуулийн сурталчилгаандаа багагүй хөрөнгө зарцуулдаг юм. Тэгвэл тэдний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцъя. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮҮД 4.3 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан уул уурхайн салбараас хууль тогтоох байгууллагад хөл тавьсан. Эдийн засгийн хүндрэлийг давж, өрнөөс гарахын тулд иргэн, аж ахуйн нэгжүүд болон төрийн бүх шатны байгууллагын удирдлагуудыг улсдаа хандив өргөх уриалга гарахад тэрээр 100  сая  төгрөгийн хандив өргөсөн юм. 

  • Орлого 1 тэрбум 43 сая төгрөг,
  • Орон сууц 3,
  • Бусад барилга байгууламж 3,
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 4 тэрбум 333 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл Volkswagen,Touareg. Үнэ 60 сая төгрөг.
  • Хурдан удмын адуу 2. Нийт үнэ 44 сая төгрөг.  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Байхгүй.
  • Хадгаламж 596 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Эзэмшдэг компаниуд
  1. “Дорнын говь” ХХК-ийн 100 хувийг,
  2. “Монголиан транс ложистик” ХХК-ийн 100 хувийг,
  3. “Монтай Эрдэнэ” ХХК-ийн 50 хувийг,
  4. “Дорнын говь шанд анд” ХХК-ийн 100 хувийг,
  5. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн 30 хувийг,
  6. “Эйфел вью юниверсал холдингс” 100 хувийг тус тус эзэмшдэг. Эдгээр компанийн дүрмийн сан 23 тэрбум 975 сая төгрөг.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Ц.ГАРАМЖАВ ГИШҮҮН 12 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ

  • Орлого 1 тэрбум 394 сая төгрөг,
  • Орон сууц 2,
  • Бусад барилга байгууламж 1.
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 217 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл байхгүй.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл- 60 сая төгрөг
  • Хадгаламж 31.9 сая төгрөг 
  • Авлага 12 тэрбум 663 сая төгрөг.
  • Хаанаас “Монполимет” групп 
  • Эзэмшдэг компаниуд 
  1. “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 20 хувийг,
  2. “Монполимет” ХХК-ийн 25 хувийг тус тус эзэмшдэг. Эдгээр компанийн дүрмийн сан 332 тэрбум төгрөг.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү

Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН ХУРДАН УДМЫН 235 АДУУГАА ҮНЭЛСЭНГҮЙ 

  • Орлого 291 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 66 сая
  • Орон сууц 2,
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 1 тэрбум төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл Rolls Royce Phantom 1. Үнэ 1 тэрбум 50 сая төгрөг.
  • Хурдан удмын адуу 235. Нийт үнэ-Үнэлээгүй.  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-500  сая төгрөг
  • Хадгаламж 18 тэрбум 538 сая төгрөг.
  • Авлага 397 сая төгрөг.
  • Хаанаас-“Дүнжингарав секююрти” ХХК   
  • Эзэмшдэг компани

Тэрээр нийт 23 компанитай. Эдгээрээс нэг л компанийн 34 хувийг, бусдыг нь 100 хувь эзэмшдэг. Гэвч дүрмийн сангийн нийт хэмжээ 63 сая төгрөг гэж мэдүүлжээ.

УИХ-ын гишүүн С.Батболд

С.БАТБОЛД ГИШҮҮН ЖИЛИЙН ОРЛОГОО 236 САЯ ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн С.Батболд олон жилийн турш улс төр, бизнест дөрөө харшуулж байна. Тэрээр Сүхбаатар дүүргээс дөрөв удаа сонгогдон ажиллаж байгаа юм. С.Баярын Засгийн газрыг өвлөн ажилласан түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

  • Орлого 236 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 284 сая төгрөг,
  • Орон сууц 3,
  • Бусад барилга байгууламж 1   
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 1.8 тэрбум төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл- Mercedes Benz, GL500. Үнэлгээ нь 76.5 сая төгрөг.
  • Газар – 700 метр кв газар эзэмшдэг. Үнэлээгүй.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-Үнэлээгүй
  • Хадгаламж 1 тэрбум 425 сая төгрөг 
  • Авлага 3 тэрбум 611 төгрөг,
  • Хаанаас  “Алтай кашмир”, “Алтай Холдинг”
  • Зээл -27.4 сая төгрөг
  • 100 хувь эзэмшдэг компаниуд
  1. “Алтай холдинг”-ийн 20 хувийг,
  2. “Скайтел” ХХК-ийн 12 хувийг тус тус эзэмшдэг. 

Эдгээр компанийн дүрмийн сангийн нийт хэмжээ 11.5 тэрбум төгрөг.   

УИХ-ын гишүүн Б.Болд

Л.БОЛД ГИШҮҮНИЙ 5 КОМПАНИЙН ДҮРМИЙН САН 20 ТЭРБУМ ТӨГРӨГ 

  • Орлого 197.2 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 10.7 сая төгрөг,
  • Орон сууц 3,
  • Бусад барилга байгууламж 2
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 2.6 тэрбум төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл-Lexus 570 1 ширхэг. Үнэлгээ нь 180 сая төгрөг.
  • Адуу 4. Үнэлгээ нь 2 сая төгрөг.
  • Газар – 8296 метр кв 1 газартай. Үнэлгээ нь тодорхойгүй.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй.
  • Хадгаламж  10.7 тэрбум төгрөг 
  • 100 хувь эзэмшдэг компаниуд
  1. “Бодь даатгал” ХХК-ийн 50 хувийг,
  2. “Бодь цамхаг” ХХК-ийн 85 хувийг,
  3. “Сар шинэ” ББСБ-ын 39 хувийг,
  4. “Бодь капитал” ХХК-ийг 100 хувь,
  5. “Галфүүд” ХХК-ийн 1 хувийг тус тус эзэмшдэг.

Нийт дүрмийн сангийн хэмжээ 21.5 тэрбум төгрөг.

Н.НОМТОЙБАЯР САЙД 4 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ 1.5 ТЭРБУМААР ҮНЭЛЭВ   

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр УИХ дахь хөрөнгөлөг атлаа залуухан гишүүдэд зүй ёсоор тооцогдоно.

  • Орлого 26.3 сая төгрөг,
  • Орон сууц 1,
  • Бусад барилга байгууламж 3,
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 1 тэрбум 543 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл Mercedes benz G-300, Mercedes Benz G 55 AMG. Нийт үнэ 239 сая төгрөг.
  • Нэг га газартай. Ашиглах зориулалтаар авсан газрын үнэ 120 сая төгрөг.   
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй.
  • Хадгаламж  11 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Эзэмшдэг компани байхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Ж.ГАНБААТАР ГИШҮҮН 18 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ

  • Орлого 507 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 1 тэрбум 683 сая төгрөг,
  • Орон сууц 3,
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 1 тэрбум 116 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл - LEXUS 570, Mercedes benz S350 L, үнэлгээ нь  530 сая төгрөг төгрөг.
  • Эзэмшдэг газрууд 
  • 1261 м кв,
  • 370 м кв ,
  • 4495 м кв
  • 7195 м кв
  • Өмчилсөн газрууд
  • 324 м кв
  • 372 м кв,
  • 434 м кв,
  • 569 м кв,
  • 579 м кв,
  • 601 м кв,
  • 606 м кв. Нийт үнэ нь 520 сая төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл- 15 сая төгрөг
  • Хадгаламж 18 тэрбум, 209 сая төгрөг 
  • Авлага байхгүй.
  • Эзэмшдэг компаниуд
  1. “Саакл” ХХК-ийн 67 хувийг,
  2. “Моннидэр” ХХК-ийн 67 хувийг,
  3. “Голденювит” ХХК,70 хувийг
  4. “Нордлайн” ХХК-ийн 70 хувийг,
  5. “Камдар” ХХК-ийн 62 хувийг тус тус  эзэмшдэг.

    Эдгээр компанийн дүрмийн сан 1 тэрбум 282 сая төгрөг.

УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ ГЭР БҮЛИЙН ОРЛОГОО МЭДҮҮЛСЭНГҮЙ 

  • Орлого 148 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого Мэдүүлээгүй,
  • Орон сууц 1, нийт үнэлгээ 198 сая төгрөг,
  • Бусад барилга байгууламж Байхгүй,
  • Тээврийн хэрэгсэл Mercedes Benz SLS 500, Mercedes Benz G 500. Нийт үнэлгээ 414 сая төгрөг.
  • Мал аж ахуй
  1. Адуу 115,
  2. Үхэр 35,
  3. Хонь 100,
  4. Ямаа 85. Нийт үнэлгээ 97.3 сая төгрөг.
  • Эзэмшдэг газар 
  • 50 000 м2,
  • 1219 м2,
  • Өмчилсөн газар 7000 м2. Тэрээр эдгээр газраа үнэлээгүй байна.   
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 750 сая төгрөг.
  • Хадгаламж 31.6 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • “Ажигана” ХХК-иас авсан зээл 57.2 сая төгрөг,
  • Эзэмшдэг компаниуд
  1. “Петро Матад лимитед” ХХК-ийн 3 хувь,
  2. “Эл эс өү” ХХК-ийн 14 хувь,
  3. “Ажигана” ХХК-ийг 100 хувь,
  4. “Ажигана Монголмедиа” ХХК,
  5. “Ажигана Групп”-ийг 100 хувь,
  6. “Ажигана Махимпекс” ХХК-ийг 100 хувь,
  7. “Ажигана Майнинг” ХХК-ийг 100 хувь,
  8. “Висдом Пикчерс” ХХК-ийн 50 хувийг,
  9. “Лапис Прожект” ХХК-ийг 100 хувь,
  10. “Новодин” ХХК-ийг 100 хувь,
  11. “Дижиком” ХХК-ийн 51 хувийг тус тус эзэмшдэг.

    Эдгээр компанийн дүрмийн сан 42.9 тэрбум төгрөг.  

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир

Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮНИЙ 5 КОМПАНИЙН ДҮРМИЙН САН 9.9 ТЭРБУМ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 1991 онд бизнест хөл тавин, “Очир төв” ХХК-г үүсгэн байгуулжээ. Үүнээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдаа эрхэлсэн захирал, “Очир төв” ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх мэтээр алба, амины ажлаа ээлжлэн хийсэн байна.

  • Орлого 148 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 81 сая төгрөг, 
  • Орон сууц 3,
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 420 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл Ниссан Патрол. Үнэ 139 сая төгрөг.  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй.  
  • Хадгаламж 12.8 сая төгрөг 
  • Зээл 65 сая төгрөг.  
  • 100 хувь эзэмшдэг компаниуд
  1. “Очир төв холдинг” ХХК,
  2. “Очир төв зам” ХХК
  3.  “Очир тоног төхөөрөмж” ХХК
  4. “Очир пауэр” ХХК
  5. “ОТК” ХХК

Эдгээр компанийн дүрмийн сан 9 тэрбум 994 сая төгрөг аж.

УИХ-ын гишүүн М.Билэгт

М.БИЛЭГТ ГИШҮҮНИЙ 8 КОМПАНИЙН ДҮРМИЙН САНГИЙН ХЭМЖЭЭ 69 ТЭРБУМ 

УИХ-ын гишүүн М.Билэгт 1995 оноос 2015 оныг хүртэл хувийн хэвшил, тэр дундаа худалдааны салбарт ажилласан. Тэрээр “Ачлал” их дэлгүүрийг үүсгэн байгуулагч.

  • Орлого 931.3 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 6 сая төгрөг,
  • Орон сууц 1,
  • Бусад барилга байгууламж  Байхгүй
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 750 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл-Lexus 570 2 ширхэг . Эдгээрийн нийт үнэлгээ 230 сая төгрөг.
  • Газар – 1684 метр кв 1 газартай. Үнэлгээ нь 4.2 тэрбум төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл- 30 сая төгрөг,
  • Хадгаламж  174.6 сая төгрөг 
  • Иргэнээс авах авлага 12.8 тэрбум төгрөг,
  1. 100 хувь эзэмшдэг компаниуд
  2.  “Ачлал оранж”
  3. “Ачлал жаргалан”
  4. “Аялал эхлэл”
  5. “Ачлал” групп
  6. “Ачлал трэйд”
  7. “Олимп орд харш”
  8. “Энэр мед”  

Эдгээр компанийн дүрмийн сангийн нийт хэмжээ 69 тэрбум төгрөг.

Н.ОЮУНДАРЬ ГИШҮҮН 19 КОМПАНИД ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ

  • Орлого 116 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 117 сая төгрөг,
  • Орон сууц 4, нийт үнэлгээ 440 сая төгрөг,
  • Бусад барилга байгууламж Байхгүй,
  • Тээврийн хэрэгсэл Toyota Tundra. 60 сая төгрөг.
  • Эзэмшдэг газар 427 м2. Нийт үнэ 4.2 сая төгрөг.  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 830 сая төгрөг.
  • Хадгаламж 197.7 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Арилжааны банкнаас авсан зээл 60 сая төгрөг,
  • Нийт 19 компанид хувьцаа эзэмшдэг.

    Эдгээр компанийн дүрмийн сан 638 сая төгрөг.   

УИХ-ын гишүүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга

Д.ТЭРБИШДАГВА ГИШҮҮН 11 КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ

  • Орлого 22.7 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 3 тэрбум 121 сая төгрөг,
  • Орон сууц 1, үнэ 1 тэрбум 19 сая төгрөг.
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Тээврийн хэрэгсэл Байхгүй.
  • Эзэмшдэг газар 700 м кв, үнэлээгүй   
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Байхгүй.  
  • Хадгаламж 58.5 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Эзэмшдэг компаниуд
  1. “ТБД андууд” (100 хувь)
  2. “Эрдэнэт прогресс” (100 хувь)
  3. “Орхон жимс ногоо” ХК,
(6 хувь)
  4. “Лайф Стайл Андууд” ХХК,
(50 хувь)
  5. “Капитал Менежмент Монголия Аудит” ХХК, (50 хувь)
  6. “Монжалун Зам” ХХК (51 хувь),
  7. “Кайзер Флайшерай” ХХК (100 хувь),

  8. “Арборетум” ХХК (50 хувь),
  9. “Эмээлт Прогресс” ХХК (35 хувь),
  10. “Сайенс Пауэр Монголиа” ХХК (51 хувь),

  11. “Эрдэнэс таван толгой” ХК

Нийт дүрмийн сан 2 тэрбум 365 сая төгрөг. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн

Г.ТЭМҮҮЛЭН ГИШҮҮНИЙ КОМПАНИЙН ДҮРМИЙН САН 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

  • Орлого 126.8 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 33 сая,
  • Орон сууц 3, нийт 361 сая төгрөг
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Тээврийн хэрэгсэл Land Rover, Range Rover 1. Үнэ 273 сая төгрөг.
  • Хурдан удмын адуу 14. Нийт үнэ 76 сая төгрөг.  
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл Байхгүй.
  • Хадгаламж 113 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Эзэмшдэг компани Харте голд корпорэйшн.

    Компанийн дүрмийн сан 2 тэрбум 965 сая төгрөг.  

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ 1.1 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ

  • Орлого 405 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 43.9 сая төгрөг,
  • Орон сууц 4,
  • Бусад барилга байгууламж 2,
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 2 тэрбум 535 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл Lexus 570-2, Mercedes Benz S550-1, Toyota Highlander- 1. Үнэ сая 435 сая төгрөг.
  • Адуу 35, хонь 650. Нийт үнэ 79.5 сая төгрөг.  
  • Эзэмшдэг газар-0.07 га -3. Нийт үнэ 150 сая төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 85 сая төгрөг.
  • Хадгаламж 1 тэрбум 141 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Арилжааны банкнаас авсан зээл 80 сая төгрөг.
  • Эзэмшдэг тусгай зөвшөөрөл-3
  • Эзэмшдэг компаниуд
  1. Их засаг олон улсын сургууль (20 хувь,)
  2. Массив трейд ХХК (100 хувь),
  3. Грийн Ланд групп ХХК (95 хувь),
  4. Рояал Академи ХХК (),

  5. Гоц жаалууд цэцэрлэг ХХК,

  6. Эвэргрийн лайф ХХК,

  7. Эрдэнэс таван толгой

Дээрх компаниудын дүрмийн сан 5 тэрбум 482 сая төгрөг.   

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА 25 КОМПАНИД ХУВЬ ЭЗЭМШДЭГ АТЛАА 20 САЯЫН ОРЛОГО ОЛЖЭЭ  

  • Орлого 20.3 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 60 сая,
  • Орон сууц 1,
  • Бусад барилга байгууламж 2, Нийт үнэ 915 сая төгрөг. 
  • Тээврийн хэрэгсэл Байхгүй.
  • Эзэмшдэг газрууд
  1. 1030 м кв
  2. 2 га
  3. 3 га
  4. 4.2 га
  • Өмчилсөн газар 295 м кв. Эдгээр газрын нийт үнэ 1 тэрбум 235 сая төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 430 сая,
  • Хадгаламж 19.4 сая төгрөг.
  • Авлага байхгүй.
  • Зээл байхгүй.
  • Эзэмшдэг компаниуд
  1. “Бишрэлт холдинг” (100 хувь)
  2. “Бишрэлт пропертиз” (100 хувь)
  3. “Бишрэлт трэйд” (90 хувь)
  4. “Бишрэлт” ХХК, (100 хувь)
  5. “Капитал” банк ХХК, (100 хувь)
  6. Монгол эм импекс концерн ХХК (90 хувь),

  7. Веллмарт ХХК (100 хувь),
  8. Бишрэлт интернэйшнл ХХК (100 хувь),

  9. Бишрэлт инженеринг энд консракшн ХХК (100 хувь),
  10. Бишрэлт индастриэл ХХК (100 хувь),

  11. Монгол мах экспо ХХК (100 хувь),
  12. Сүлд секьютири ХХК (100 хувь),
  13. Бишрэлт секьюритис ХХК (100 хувь),
  14. Монгол цемент ХХК (100 хувь),
  15. Ривер бийч ХХК (100 хувь),
  16. Хонд өргөө ХХК (100 хувь),

  17. Капиталмаркет корпораци ҮЦК ХХК (100 хувь),

  18. Капитал премиум ББСБ ХХК (100 хувь),
  19. Чингис хаан даатгал ХХК (100 хувь),
  20. Монгол милл ХХК (100 хувь),
  21. Соёмбо даатгал ХХК (100 хувь),
  22. Өмнөговь эм хангамж ХХК (95 хувь),
  23. Бишрэлт косметикс энд фейшн ХХК (95 хувь),
  24. Зоол гоёл ХХК (25 хувь),
  25. Эрдэнэс таван толгой ХК
  26. Бишрэлт Групп ХХК (100 хувь)

    Компанийн дүрмийн сан 129 тэрбум 659 сая төгрөг байна. Хачирхалтай нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа нийт 25 компанид (Эрдэнэс таван толгой ногдол ашиг тараадаггүй тул оруулаагүй) томоохон хувь эзэмшдэг атлаа жилийн орлогоо 20 сая төгрөг гэж мэдүүлжээ.  

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

УИХ-ЫН ГИШҮҮН Н.Цэрэнбат 2015  оноос UFC группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа МАН-аас УИХ-д өрсөлдөн, ялалт байгуулсан. Тэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай Увс аймагт нэг тойрогт өрсөлдсөн юм. Олон нийтэд төдийлөн танигдаагүй байсан ч туршлагатай улс төрчийг Н.Алтанхуягийг ялсан юм. Тэрээр 2000-2010, 2012-2015, 2015-2016 онуудад хувийн хэвшилд ажиллажээ.  

  • Орлого 23.5 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого  32.7 сая төгрөг
  • Орон сууц 4,
  • Бусад барилга байгууламж Байхгүй
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 934 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл. Lexus RX 400-1, Toyota Land Cruiser 200-1. Үнэ 286 сая төгрөг.
  • Aдуу 30. Нийт үнэ 24 сая төгрөг.  
  • Газар- Байхгүй
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл 1 тэрбум төгрөг.
  • Хадгаламж 44.8 сая төгрөг.
  • Иргэн, ААН-ээс авах авлага 821 сая.
  • Эзэмшдэг компаниуд
  1. Хан империал ХХК (33 хувь),
  2. Жи эс проперти ХХК 
(33 хувь),
  3. ГЕРМАН СТАНДАРТ КОНСТРАКШН ХХК (33 хувь),

  4. Герман Стандарт цонх хаалга ХХК (22 хувь),
  5. Булган буудайн түрүү ХХК (35 хувь),

  6. Тулгуур импекс ХХК (33 хувь),
  7. БМТБ ХХК (33 хувь),
  8. Жи Эс Катеринг ХХК (17 хувь),

  9. Эм Эйч Девелопмент ХХК (50 хувь),
  10. Голден бизнес девелопмент ХХК (13 хувь),

  11. Хеликс Монголиа ХХК (28 хувь),
  12. Юнайтед фүүдс корпораци ХХК (48 хувь),

  13. Трансинконсулт ХХК (48 хувь),
  14. Юу Эф Си Трейд ХХК (48 хувь),

  15. Хөх Тэнгэр Интернэшнл ХХК (48 хувь),
  16. Эрдэнэс Таван Толгой ХК,

  17. Газар Ундарга ХХК (30 хувь),
  18. Радуга фейшн ХХК (100 хувь),
  19. Азийн Дата Сентр ХХК (20 хувь),
  20. Мэйн структур ХХК (40 хувь),
  21. Бест структур ХХК (50 хувь),
  22. ВЖВМ ХХК (40 хувь),

  23. Хархираан хөгжил инвест ХХК (100 хувь),
  24. Уран оньс ХХК (40 хувь),
  25. Бик инк ХХК (30 хувь),
  26. Герман Стандарт ХХК (33 хувь).

    Эдгээрийн нийт дүрмийн сан 88 сая төгрөг.  

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Амарзаяа “Бонсайт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015-1016 онуудад ажиллажээ. 

  • Орлого 38.7 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 6 сая төгрөг,
  • Орон сууц 2,
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 160 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл-Honda HRV-1. Үнэлгээ нь 10 сая төгрөг. 
  • Газар -0007 метр кв 3 газартай. Нийт үнэлгээ нь 6 сая төгрөг.    
  • Мал аж ахуй- Адуу-30, Үхэр-20, Хонь-100. Эдгээрийн нийт үнэлгээ 61 сая төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-Байхгүй
  • Хадгаламж 9.1 сая,
  • Арилжааны банкнаас авсан зээл 28 сая төгрөг.

АН-аас УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүн Д.Мурат

Д.МУРАТ ГИШҮҮН ӨМЧИЛСӨН 2896 М2 ГАЗРАА ҮНЭЛСЭНГҮЙ

  • Орлого 63.5 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 45.9 сая төгрөг, 
  • Орон сууц 2. Үнэ 131.8 сая төгрөг. 
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Тээврийн хэрэгсэл Hummer H-1, Toyota Land Cruiser 200-1. Нийт үнэ 83 сая төгрөг.  
  • Эзэмшдэг газрууд
  1. 215 м2
  2. 4940 м2
  3. 500 м2
  4. 104 м2
  • Өмчилсөн газар 2896 м2. Үнэлээгүй. 
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй. 
  • Хадгаламж 935 сая төгрөг.  
  • 100 хувь эзэмшдэг компаниуд
  1. “Алтай цемент” ХХК-ийн 25 хувийг,
  2. “Өлгий цемент” ХХК-ийг 100 хувь
  3.  “Берик төр” ХХК-ийн 25 хувийг,
  4. “Жанат” ХХК-ийг 100 хувь,
  5. “Эрчим баян Өлгий” ХХК-ийн 78 хувийг тус тус эзэмшдэг.

Эдгээр компанийн дүрмийн сан 663 сая төгрөг аж.

УИХ-ын гишүүн О.Батнасан Ховд аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан.

Анх удаа УИХ-д хөл тавьсан О.Батнасан гишүүн 2001-2016 оон хооронд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм.

  • Орлого 130.6 сая төгрөг,
  • Гэр бүлийн гишүүдийн орлого 480 мянган төгрөг,
  • Орон сууц 2,
  • Бусад барилга байгууламж Байхгүй.
  • Үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 740 сая төгрөг,
  • Тээврийн хэрэгсэл - Toyota,Prado- 1,Toyota,Rav 4. Үнэлгээ нь 89 сая төгрөг.
  • Хурдан удмын адуу 1, үхэр 110. Нийт үнэлгээ нь 80 сая төгрөг.  
  • Газар – 400 болон 625 м кв хоёр газар эзэмшдэг. Нийт үнэ нь 70 сая төгрөг.
  • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл-88.5 сая төгрөг
  • Хадгаламж 3.2 сая төгрөг 
  • Авлага байхгүй.
  • “Кондитер Улаанбаатар” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг.

    Энэ компанийн дүрмийн сан 401 сая төгрөг.

Эх сурвалж: WWW.GOGO.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Zochin 
/ 2017-07-22 20:53:50 /
Zarim ni ch hen medehgui hudlaa companiud bicheed orlogoo usguj tabisan baina.humuusee hulhiduulab daa.