21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Энэтхэгт А хэлбэрийн H1N1 томуугийн халдвараар 600 орчим хүн нас баржээ

2017 оны 07 сарын 25 нд

           А хэлбэрийн H1N1 томуугийн халдвар Энэтхэгт дахин гарчээ. 24-нд "Энэтхэгийн Times" сонин мэдээлснээр, одоо болтол, бүх Энэтхэгийн хэмжээнд А хэлбэрийн H1N1 томуугаар өвчилсөн тохиолдол нийтдээ бараг 12 мянга 500 удаа илэрч, 600 орчим хүн нас бараад байгаа аж.

           Тус орны Махараштра мужид халдварын байдал хамгийн ноцтой байж, нийтдээ 284 хүн нас барсан бол Гужрат муж мужид 75 хүн нас баржээ. Керала болон Ражастан мужид тус тус 63 болон 59 хүн нас барсан аж.

            Албаны тоо баримтаар, 7-р сарын 9-ний байдлаар, нийслэл шинэ Делид 241 хүн А хэлбэрийн H1N1 томуугийн халдвар авсан нь тогтоогдсон ба 4 хүн нас баржээ.

            Энэтхэгийн засгийн газар яаралтай комисс байгуулж, Махараштра муж руу шинжилгээ хийлгэхээр томилжээ. А хэлбэрийн H1N1 томуугийн вируст өөрчлөлт орсон байж болзошгүй хэмээн орон нутгийн клиникийн эмч тааварлаж байгаа ажээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0