“60 тэрбумын” хэргийн шалгалтын талаар АТГ-ын дарга Х.Энхжаргал юу хэлсэн бэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзаж, хатуухан банга хүртээсэн.
Тодруулбал “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан юм. Тэгвэл АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал “60 тэрбумын” хэргийн шалгалтын талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. 60 тэрбумын асуудалтай холбоотой асуудал сая 7 сарын нэгнээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн заалтыг мөрдөж ажилласан. Өөрөөр хэлбэл Ерөнхий прокурор өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд байцаан шийтгэх хуульд зааснаар 21 хоногийн хугацаанд нэмэлт материал цуглуулж шалгасан.
Баримт 2. Таныг /Х.Баттулга/ УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байх үедээ буюу зургадугаар сарын 5-ны өдөр өргөдөл өгсний дагуу шалгалтаа хийхээр Ерөнхий прокурор өөрийнхээ эрх мэдлийн хүрээнд 21 хоногийн хугацаатай нэмэлт ажиллагаа явуулахаар болж, Нийслэлийн прокурор тогтоол гаргасан.
Баримт 3. Уг тогтоолд АТГ, ТЕГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах газар, мөрдөн шалгах хэлтсийн дарга нарыг оруулсан ажлын хэсгийг 21 хоногийн хугацаатай томилсон.
Баримт 4. 60 тэрбумын холбоотой асуудлыг гурван төрлөөр шалгаж байгаа.
Баримт 5. Нэгдүгээр төрийн эрхийг хууль бусаар авч байна уу. Үүнд бичлэгт дурьдагдсан хар машин асуудал зэргийг харьяаллын дагуу ТЕГ шалгасан.
Баримт 6. Харин бичлэг өөрөө хуурамч уу, жинхэнэ үү, үүнийг хэн авсан зэргийг ЦЕГ шалгаж байгаа.
Баримт 8. Үүний дагуу бид орон нутагт салбаргүй учраас орон нутагт болон нийслэлд хийгдэж байгаа шалгалтыг ЦЕГ хийсэн. Тэд 80 хүнийг асууж, шалгаж байцаасан.
Баримт 9. АТГ төрийн өндөр албан тушаалтан болон яамдын газрын дарга зэрэг 130 хүнийг шалгасан.
Баримт 10. Хуульд заасан хугацаа нь ийм байдаг. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх эрх байдаггүй. Тиймээс бид хуульд заасан хугацаанд нь шалгаад хариуг нь нийслэлийн прокурорт материалаа хүргүүлсэн.
Баримт 11. Шалгалтын материалыг хүргүүлэхдээ бид шалгалтыг үргэлжлүүлж байна. Одоогоор олж тогтоогдсон зүйл алга. Цаашид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэсэн заалт өгсөн.
Баримт 12. Бид байцаалт явуулж болдог хугацаанд нь шалгалтыг хийгээд харин хуульд заасан арга хэрэгслийн шалгалтыг нь дэд дарга хариуцаад ажиллаж байгаа.
Баримт 13. Бид одоогоор ямар нэгэн зүйл олж тогтоож чадаагүй байгаа учраас танд ямар нэгэн зүйл танилцуулах боломж алга байна.
Баримт 15. Бичлэгт дурьдагдсан схем хүснэгтэд 3300 гаруй албан хаагч хамрагдаж байгаа юм билээ. Харин бид хуулийн хугацаанд нь 130 орчим алба хаагчийг л шалгасан.
Баримт 16. Доржзодовтой холбоотой байцаалтуудыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Харин Доржзодовыг авлигатай холбоотой асуудлаар байцаагаагүй.
Баримт 17. Харин бичлэгт нэр нь яригдаж байгаа Ц.Сундуйг бол байцаасан.
Баримт 18. Ерөнхийлөгчөө би танд нэгэн жижигхэн тайлбар хэлэх үү. Энэ асуудал бол Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хүрээний асуудал. Долдугаар сарын нэгнээс өмнө хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд 19 хоногийн хугацаанд шалгаад аль нэгэн шийдвэрийг гаргах ёстой байдаг.
Баримт 19. Дээрх хуульд эрүүгийн хэрэг үүсгэнэ, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзана, харъялалын дагуу шилжүүлнэ гэсэн шийдвэр л гаргадаг. Энэ дагуу 2016 онд энэ асуудал шийдэгдээд хаагдсан байдаг. Уг нь 10 хоногийн дотор давж заалдах ёстой. Гэтэл давж заалдаагүй учраас хаагдсан. Харин Ерөнхий прокурор 21 хоногийн хугацаагаа сунгаад шалгачихсан.
Баримт 20. Тэгэхээр одоо хийгдээгүй байгаа үйл ажилгаагааг АТГ өөрийнхөө авлигын эсрэг хуулийн дагуу өөрийнхөө хуульд заагдсан эрхийн дагуу далд ажиллагаа явуулах эрх л бидэнд бий.
Баримт 21. Харин одоо ЦЕГ, ТЕГ, АТГ-ын алинд ч илээр ямар нэгэн ажиллагаа явуулах эрх байхгүй.
Баримт 22. Байцаан шийтгэх хуульд үүнийг дахин шалгаж болгодог хуулийн заалт оруулж өгвөл дахин сэргээж үүнийг шалгаж болно. Харин хуульд өөрчлөлт оруулахгүй бол үүнийг аль ч хуулийн байгууллага дахин шалгах эрх байхгүй.
Баримт 23. Тиймээс дахин шалгаж ямар нэгэн хариуг танд өгнө гэж хэлэх хуулийн боломж байхгүй.
24tsag.mn