21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХЯТАДУУД ИЙН ЯРЬЖ БАЙНА

2017 оны 07 сарын 25 нд

      Хонг Конгийн галт шувуу телевизийг асаагаад хартал мэдээллийн сувгаар  улсын тавдахь ерөнхийлөгч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг явлаа. Хятадууд төв телевизээрээ хэзээ ч ийм юм явуулахгүй. Тэртээ алс холын Хонг Конгийн телевизийнхэн Монголын тухай харьцангуй нарийн ширийн мэдээллийг олж дамжуулаад байгаагийн торгон уулзварт “Дотор хүний ухаан” оршоод байгаа юм л даа. Миний л мэдэхээр үндсэн сувгийн тоймчийн хөтөлбөрөөрөө “Энэтхэг Хятадын хилийн будилаан ба Монголын шинэ ерөнхийлөгч” гэдэг сэдвийг хөндөн ярьсан. Одоо бас мэдээллийн хөтөлбөрөөрөө явж байна.

       Үндсэн сувгаар явсан нэвтрүүлэг долоо хоногийн дараа юүтүүб сувагт тавигддаг юм байна лээ. Харин сая мэдээллийн хөтөлбөрөөр явагдсан гол агуулгыг тоймлон өгүүлвээс: Хүннү, Сяньби, Жужан, Юань гээд Монгол төрийн залгамж чанар байдаг гэдгийг газрын зургаар үзүүлж байна. Анхаарах нь газрын зургийн харуулах хэмжээ маш хариугүй юм аа. Бараг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрийн багцаанд багтаан харуулж байна лээ. Энэ нь бас л дотор санаа байж таарна.

      Дээр нь Буриад, Өвөрмонгол, Тува, Алтайн Хязгаар, Монгол улсад  үндсэрхэг үзэл газар аваад байна гэдгийг хэлж байна. Бас дээр нь Бурхан Халдунд нэг өвөрмонгол залуу явж байхад нь үндсэрхэг үзэлтэнгүүд тааралдаад сөгдүүлсэн зургийг харуулж байна лээ.

        Оросын талыг баримтлаж хятадын эсрэг үг яриаг сонгуулийн сурталталчилгааны үеэр гаргасан нь Хятадын засгийн газрын анхаарлыг татаж байна гэдгийг ГЯЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн үгээр харуулаад “Хэдийгээр Монгол ялна гэх мэт үндсэрхэг үзэл нэвт ханхласан үг яриагаар сонгуульд ялсан ч гэсэн Хятад Оросыг давж дэлхийтэй харилцах боломж маш хомс юм. Монголын шинэ ерөнхийлөгчийн дараа дараачийн алхмыг анхааралтай ажиглах үлдлээ” гэдэг үгээр нэвтрүүлэг дуусаж байна.

    Иймэрхүү мэдээллийн чанартай зүйлсийг манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон БНХАУ, Гонконгод сууж байгаа элчин сайдын яам, төлөөлөгчийн газрууд уншигч олон түмэндээ шуурхай хүргэж байгаач ээ. Үнэндээ энэ бол Хятадын зүгээс манайд өгч байгаа мэссиж шүү дээ. Манайх өөдөөс нь мод шиг царайлаад сууж баймааргүй санагдана.

Хятад судлаач,орчуулагч Д.Болдбаатар



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 8
Хархүү 
/ 2017-07-28 11:26:41 /
Бодолсоод байх ч яахав хойд урд хөршүүдээс хамаарч амьдраад байж болохгүй л дээ аль нэгэнд нь тохируулж удирдагчаа сонгоно гэж бүүр ч байж болохгүй. Бид тусгаар тогтносон бүрэн эрхт улс бидний дотоод асуудалд бүү оролц. Бид дотоод асуудалд оролцоод байдаггүй
BM 
/ 2017-07-26 15:35:23 /
7 hemjij 1 ogtlono shuu Mongolchuudaa. Hen n medegdehgui bichsen zuiliin tuluu setgelee bish uhaanaaraa aliwaa zuiliig bodoj tungaah heregtee bhaa.
Зочин  
/ 2017-07-26 12:30:59 /
Хядууд чангхан байвал долойгоод ирдэг. Зеелен байвал дарлах гээд байдаг .Хэзээний л Манж зантай маниигаа мантуу ногоогоо зэргийн юмаар аргалж хамгал хатуу эдийг маань зееж байгаа шуу дээ! ! ! Зоригтой л байсан нь хожин нь доо! ! ! Одоо бид емсеж зуух эдэх уухаа еерсдее хийдэг болсон шуу дээ! Авах егех дээрээ чанга л узэх хэрэгтэй шуу дээ! ! ! Алаг дарам газар ч гэсэн АХИАД олдох биш дээ! ! !
sssss 
/ 2017-07-26 10:45:00 /
маш харамсалтай Хятадаар далайлгах гэсэн ийм өчүүхэн хувалзуудын л нэг. Сая сонгуулиар Баттулга ялвал хилээ хаана визтэй болгоно бараг л худалдааны хориг тавих нь гээд л УНГАС алдаад л байсан яасан???? Хятадын элчингээс танай дотоод хэрэгт оролцохгүй гэдгээ АЛБАН ЁСООР хэлээ биз дэээээээ. Ганц нэг хүний сэтгэгдлийг битгий дэвэргэж бай муухай л байхгүй юу kkkkkkkkkkkkk
zochin 
/ 2017-07-26 10:35:27 /
nows hyataduud manaihg ooriin muj gej boddog gesen alsdaa tsaad sanaagaagaar bidniig ideh gej bgn zevuun nowshnuud 25-35 nasnii erchuulee mongolru ubuulj huuhed garguul tegd humuustee mongo taraaj bga gesen. hun ami ni ihesgej bj oorsdoo orj ireh ni todorhoi bolj bgn.😢😢😢😭😭😭🖕🖕🖕👎👎👎
Rrrrr 
/ 2017-07-26 06:17:51 /
Tsumiin heden bumbugtei bolvol ch.Ene 2 hursh yu ve.
Үнэн 
/ 2017-07-26 00:13:23 /
Худлаа өвчигнөөд яахав. Бодолтой буурьтай баймаар байна.
Huygaa 
/ 2017-07-25 15:33:28 /
Hytad zailsan bai da mongol ylna ushuu ihiig ylna