Хятад улс Умард солонгосын асуудлыг шийдвэрлэх талаар юу ч хийхгүй байна гэж Д.Трамп мэдэгдлээ
ВАШИНГТОН./TASS/. Хятад улс Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг тойрсон хямралыг зохицуулан шийдвэрлэхийн тулд АНУ-тай хамтрах ямар ч идэвхтэй арга хэмжээ авахгүй байна. Ийм шүүмжлэлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт албан ёсны Бээжинд хаяглажээ.
Тэрбээр БНХАУ-ын энэ чиглэлийн үйлдлийг шүүмжлэн буруушаажээ. “Би Хятадад тун их сэтгэл гонсойж, урам хугарч байна” хэмээн тэр өөрийн Twitter хуудсандаа бичжээ.
“Манай Америкийн өмнөх мулгуу удирдагчид хятадуудад хоёр орны худалдаанаас жилд хэдэн зуун тэрбум доллар олох боломжийг олгосон. Гэсэн хэдий ч Хятадын удирдлагууд бидний төлөө Умард Солонгосын тал дээр дэмий ярихаас өөр юу ч хийсэнгүй. Тэгэхээр бид энэ байдлыг цаашид ийм хэвээр нь үргэлжлүүлэхгүй ээ. Хятад энэ асуудлыг амархан шийдчих боломжтой байсан!” хэмээн Д.Трамп бичсэн байна.