21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Офшор дансны хэрэгт холбогдсон Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф огцорлоо

2017 оны 07 сарын 31 нд

         Хүүхдүүд нь офшор бүсэд төрөл бүрийн бизнесийн сүлжээтэй нь илэрсэн Пакистаны Ерөнхий сайд Наваз Шарифийг албан үүргээс нь чөлөөллөө. 

        Тус улсын Дээд шүүхээс өнөөдөр түүнийг Ерөнхий сайдын суудлаас нь огцруулж шалгах шийдвэрийг гаргалаа. 

         Наваз Шариф нь Пакистаны хамгийн чинээлэг гэр бүлүүдийн нэг бөгөөд 1990 - 1993, 1997-1999, 2013 - оноос тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 

          Түүний гурван хүүхэдтэй холбоотой бизнес Panama Papers буюу Панамын офшор дансны бичиг баримтуудтай холбогдсон дэлхийн улс орнуудын тэргүүнүүдийн хөрөг бүхий самбарт танилцуулагдаад буй. 

 

       Наваз Шарифийн энэхүү бизнесийн сүлжээг мөрдөн шалгахыг Пакистаны ард түмэн болоод сөрөг хүчнээс нь шаардаж байлаа. 

       ICIJ байгууллагын цахим самбарт одоогоор дэлхийн улс орнуудын 14 удирдагч, удирдагч байсан хүмүүс, 50 гаруй сайд, шүүгч, армийн дээд алба хаагч, тэдний хамаатан садны хэлхээ холбоог багтааж харуулдаг. Эдгээр нь бүгд Панамд бүртгэлтэй Моссак Фонсека компанийн үйлчлүүлэгчид байсан нь илэрсэн юм.

 

Эх сурвалж: CNN, ICIJ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0