21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хойд солонгос пуужин харвасантай холбоотойгоор ОХУ болон БНХАУ-ыг зэмлэж буй нь үндэслэлгүй

2017 оны 08 сарын 01 нд

           ОХУ-ын гадаад харилцааны яамны сайт 7-р сарын 31-нд мэдэгдэл хийхдээ "АНУ болон зарим орнууд БНАСАУ-ын сүүлийн үед харвасан баллистик пуужингийн хариуцлагыг ОХУ болон БНХАУ руу түлхэж байна, ийм зэмлэл ямар ч үндэслэлгүй юм" гэж тэмдэглэжээ.

           Мэдэгдэлд "7-р сарын 28-нд, БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчин баллистик пуужин харваснаас хойш, Солонгосын хойгийн байдалд Оросын тал сэтгэл түгшсээр байна. Үүний зэрэгцээ, АНУ, БНСУ, Япон зэрэг орнууд энэхүү бүс нутагт цэргийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа бөгөөд АНУ ч БНСУ-д “THAAD” системээ байрлуулах ажлыг цаашид ахиулсаар байна" гэжээ.

           Тэвчээртэй байж, бүс нутгийн байдлыг гааруулах үйл ажиллагаа хийхгүй байхыг ОХУ, Солонгосын хойгийн холбогдох талуудад уриалсан гэж мэдэгдэлд дурдсан байна.

          Энэ сарын 28-нд, БНАСАУ НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг зөрчин баллистик пуужин харвасан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон дараа нь БНАСАУ-ын энэ үйл ажиллагааны хариуцлага ОХУ болон БНХАУ-аас болсон хэмээн хэлсэн гэж хэвлэлийнхэн мэдээлжээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0