Үндэсний үйлдвэрлэгчид ”Эрдэнэт”-ийн удирдлагуудтай тэмцэнэ
Үндэсний аж үйлдвэрлэгчдийн зөвлөлөөс өчигдөр хэвлэлийн хурал хийж, Эрдэнэт үйлдвэрийг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийг зөрчиж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Тус зөвлөлийн гишүүн Цэцэгмаа, "Эрдэнэт үйлдвэр дотоодын авто угсралтын үйлдвэрүүдийн чанар стандарт шаардлага хангасан, стандарт тохирлын гэрчилгээтэй, НӨАТ-аа оруулаад 85-96 мянган доллароор санал болгосон автобустай яг ижил техникийн үзүүлэлттэй солонгос автобусуудыг 149 мянган доллароор худалдан авлаа. Үүнд үйлдвэрлэгчид бид харамсаж байна" гэсэн юм.
Мөн тус зөвлөлийн тэргүүн "Эрдэнэт үйлдвэр манай зөвлөлтэй холбогдож зөв буруугаа тунгааж, мэтгэлцээнд орохгүй бол үйлдвэрийн удирдлагуудтай нарийвчлан тулж ярилцах болно. Бид шат дараатай тэмцэнэ гэдгээ мэдэгдье" хэмээв.
Эх сурвалж: www.TODAY.mn