21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хакерууд сонгуулийн санал хураадаг 20 төрлийн машинд 3 цагийн дотор нэвтэрчээ

2017 оны 08 сарын 02 нд

         Дэлхийн хамгийн том хакеруудын чуулган DEF CON өнгөрсөн долоо хоногт 25 дахь жилдээ Лас Вегаст зохион байгуулагдсан юм.

         Уг чуулганд 25,000 хакер, мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн цугларч өнөөгийн дижитал ертөнцөд тулгараад байгаа асуудлуудыг хэлэлцжээ.

        Сонирхолтой нь энэ жилийн чуулганы үеэр анх удаа сонгуулийн санал хураалтын машинд нэвтрэх туршилт зохион байгуулсан байна. Туршилтыг зохион байгуулсан Финландын программист Харри Хурсти, Пеннсилваний Их сургуулийн профессор Мэтт Блэйз нар нэг өрөөнд өөр өөр төрлийн 20 машиныг байрлуулж, хакеруудад нэвтрэх даалгавар өгчээ.

        Гайхалтай нь бүх машинд ердөө гурван цагийн дотор нэвтэрч чадсан байна. Зохион байгуулагчдын нэг, Финландын мэргэжилтэн Хурсти нь Diebold компанийн оптик сканнертай санал хураалтын машинд нэвтэрч чадсанаараа алдаршиж байсан хүн юм. Гэтэл тэр хакеруудын түргэн ажиллагаа өөрийг нь шоконд оруулсныг хэвлэлд ярьсан байна.

View image on Twitter

View image on Twitter

 Follow

Nathan Maynes @nathanmaynes

Picture of a WINvote machine @VotingVillageDC running Windows XP. Machine was used in election after support for XP ended.

11:12 PM - Jul 31, 2017

Twitter Ads info and privacy

Туршилтад оруулсан 20 машины ихэнх нь одоо болтол АНУ-ын сонгуулиудад ашиглагдсаар байгаа гэнэ. Тухайлбал 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Америкчуудын 75 хувь нь дээр туршигдсан оптик сканнертай болон шууд сонгодог touch дэлгэцтэй машинуудаар саналаа өгсөн байна.

Туршилтыг зохион байгуулагчид Америкийн санал хураалтын машины үйлдвэрлэл цаг үеэсээ хоцрогдож байгааг дурдаад энэ салбарын тоглогчид нээлттэй, ил тод алдаа дутагдлаа ярилцаж, дүгнэх цаг болсныг сануулжээ.

 

Эх сурвалж: Mashable, IKON.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0