21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Ц.Элбэгдоржтой ажиллаж байсан 14 хүнийг зэрэг халжээ

2017 оны 08 сарын 03 нд

           Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөсөн даруйдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг томилж, улмаар улстөрийн бодлогын зөвлөхөөрөө Н.Алтанхуягийг томилох зарлиг гаргасан билээ. Харин хэвлэл мэдээллийн албаны даргаараа 10 гаруй жил өөрийнх нь хэвлэл мэдээллийн асуудлыг хариуцаж ирсэн Ж.Цэсэнг томилсон.

            Мөн тэрбээр долоодугаар сарын 18-ны өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх байсан 10-аад хүнийг чөлөөлж, Догмидын Сосорбарам, ​Чулуунцэрэнгийн Отгочулуу нарыг хэвээр үлдээх зарлиг гаргаж, орон тооны бус зөвлөхөөр жүдоч Хашбаатарын Цагаанбаатарыг томилсон билээ. Орон тооны бус зөвлөхүүд төрөөс цалин авдаггүй аж.

             Одоо Ерөнхийлөгчийн орон тооны Гадаад бодлогын зөвлөх, Хуулийн бодлогын зөвлөх, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, Нийгмийн бодлогын зөвлөхийн албан тушаал эзэнгүй байна. Эдгээр албан тушаалд Төрийн тэргүүнтэй ойр ажилладаг хүмүүсийн нэр яригдаж буй ч зарлиг гарч, албажаагүй байна.

           Харин өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт харьяалагддаг 48 ажилтнаас хэвлэл мэдээлэл, технологи зэрэг албаны 14 хүнийг нэг зэрэг чөлөөлөх тушаал гаргасан гэнэ. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт ажиллаж байсан бусад албаны хүмүүст ч чөлөөлөх тухай мэдэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүний багийг тарааж, ирэх дөрвөн жилд хамтарч ажиллах өөрийн багийг бүрдүүлэх гэж буй бололтой. 

Эх сурвалж: news.gogo.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 4
/ 2017-08-04 11:17:23 /
Zuv
zochin 
/ 2017-08-03 23:32:23 /
zow zow.ooriin hvmvvsee aw
/ 2017-08-03 21:33:21 /
Бүгд улс төрийн албан тушаал төрийнх биш тэгэхээр сольж болнолдоо
Зочин 
/ 2017-08-03 15:27:27 /
Халаад гэж сүржин юм аа.Төрийн алба тэгээд жил ажиллах Ерөнхийлөгч өулаа гүйцэд төгс явжжлахын тулд итгэл найдвартай гэсэн хүнээ хажуудаа авна биз дээ . . .