21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

NYТ: Трамп Хятадтай худалдааны дайн хийхэд бэлтгэж байна

2017 оны 08 сарын 03 нд

        Вашингтон Хятадын импортын бараа бүтээгдэхүүүн болон АНУ-д ажил үйлчилгээ явуулдаг БНХАУ-ын фирмүүдийн зөвшөөрлийг цуцлахад бэлэн байгааг “The New York Times” сонин мэдээлжээ.

          АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Хятадын эсрэг зарим нэг худалдааны хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна. Ингэхдээ тэд Хятадад үйл ажиллагаа явуулдаг америкийн компаниудын үйл ажиллагааг хязгаарласан, оюуны өмчийн эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.

          Мягмар гарагт “The New York Times” сонины  мэдээлснээр Трамп Бээжинтэй харилцаагаа бэхжүүлэх гол шалтгаан нь БНАСАУ-ыг цөмийн зэвсэг бүтээх  болон түүнийг  төлөвлөсөн районд хүргэх хөтөлбөрөөс нь татгалзахыг Хятадаар ятгуулах явдал байсан юм. Гэсэн хэдий ч энэ оролдлого санасан хэмжээнд хүрсэнгүй, ёс төдий байгаа нь Трампыг анхны чиг хандлагаа өөрчлөхөд хүргэж байгаа бололтой.  Трамп “БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд Хятад гараа ч хөдөлгөхгүй байна” хэмээн саяхан мэдэгдээд буй. 

       Тус сонины мэдээлснээр Цагаан ордон ойрын үед энэ тухайд мэдэгдэл хийх аж. Трампын засаг захиргаа Хятадын импортын барааны татвар хураамжийг огцом нэмэгдүүлэх,  түүнчлэн  АНУ-д үйл ажиллагаа эрхэлж байгаа хятадын фирмүүдийн лиценз зөвшөөрлийг цуцлах  кампанит ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. БНХАУ-д  америкчуудын бизнесийг шоглосоны хариуд  өөр ч бас хориг арга хэмжээ авна.

          Мягмар гарагт АНУ-ын Конгрессийн ардчилагчдын лидер Чарльз Шумер Ерөнхийлөгч Трампт захидал илгээж  Умард Солонгосын асуудлыг шийдэхэд Бээжин хойрго хандаж байгаагийн хариуд Хятадад хязгаарлалт тавихыг уриалсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Ганцацрал  
/ 2017-08-03 18:20:38 /
Хятад улс дэлбэрэх аюултай. Учир нь эдийн засгийн хямралын нөлөөнөөс болж үй олон хужаанууд дэвэн дэлхийгээр дүүрэн тарах аюултай. Хоморгонд нь монгол улс алга болох болно. Монголчууд хувьд маш муу мэдээ.