21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

2017 оны 08 сарын 03 нд

          Өнөөдөр Японы Засгийн газар хуралдаж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргалаа. Ингэснээр Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газрын кабинет сайдуудынхаа ихэнхийг шинэээр томилох болж байна.  Сүүлийн сард Шинзо Абэгийн Засгийн газрын нэр хүнд унаж, хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалахын сайд нь ард түмнээсээ уучлалт гуйж огцорч байгаагаа мэдэгдсэн билээ.

          Шинзо Абэ өчигдөр Либераль-Ардчилсан намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр“Одоогийн засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд ажилдаа орж байсан. Түүнээс хойш яг нэг жил болох гэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг илүү сайжруулах зорилгоор халаа сэлгээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгдсэн нь ийн биеллээ олж байна. 

        Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг удахгүй зарлахаар хүлээж байгаа гэх мэдээлэл байна. Хэвлэлийн эх сурвалжаас харвал Ерөнхий сайд сайдуудынхаа тэн хагасыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тэр дунд батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайдууд багтжээ.

         Засгийн газар танхимаараа онцорсон нь эрх баригч Либераль-Ардчилсан намын унаад буй нэр хүндийг сэргээх болон ард иргэдийнхээ гээгдэж буй итгэлийг эргэн олж авах зорилготой аж.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0