ЛГБТ СЭДЭВТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ХҮҮХЭЛДЭЙН КИНО СОШИАЛ ЕРТӨНЦИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Хэрвээ та кино үзээд амархан сэтгэл хөдөлж, уйлдаг хүн бол алчуураа бэлдээрэй. Учир нь “In a heartbeat” буюу “Зүрхний цохилт дотор” нэртэй энэхүү богино хэмжээний киног үзээд та өөрийн эрхгүй нулимс дуслуулж мэдэх юм.
АНУ-ын “Ringling” урлаг ба дизайны их сургуулийн оюутан Бэт Дэвид, Эстебан Браво нарын бүтээсэн эл богино хэмжээний хүүхэлдэйн кино нь тэдний компьютер анимейшний дипломын ажил байжээ. Харин одоо энэ бүтээл сургуулийн төвшнөөс хальж интернэтээр дамжин олон сая хүнд хүрээд байгаа юм. Энэ бүтээлд нэгэн найздаа сэтгэлээ илчилж, ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрөх гэж дотоод сэтгэлдээ зөрчилдөж буй хүүгийн тухай өгүүлнэ.
Дөрөвхөн минутын дотор ЛГБТ залуусын мэдрэмжийг гайхалтай илэрхийлж чадсан энэ бүтээлийг хийхийн тулд Бэт, Эстебан нар Kickstarter төсөл эхлүүлж, олон нийтээс хөрөнгө босгосон байна. Тэд шаардлагатай хөрөнгөөс 5 дахин илүү хөрөнгө оруулалт авч чадсан нь олон нийт хэрхэн дэмжиж, бүтээлийг тэсэн ядан хүлээж байсны илрэл юм. 7 сарын 31-нд Youtube-д байршуулсан “In a heartbeat” кино одоогийн байдлаар 8 сая орчим удаа тоглогдоод байна. Ингээд “In a Heartbeat” киног хүлээн авна уу.
ЭХ СУРВАЛЖ: WWW.UBLIFE.MN