Дэлхийн хүн ам аажмаар сохорч байна
Ойрын 40 жилийн дотор дэлхий дээр амьдарч буй хараагүй хүмүүсийн тоо гурав дахин нэмэгдэнэ хэмээн Английн Раскийн их сургуулийн профессор Руперт Борн хэлэв. 2050 он гэхэд энэ тоо 36 саяас 115 сая болж нэмэгдэх юм.
Энэ байдлыг зөвхөн зөв зүйтэй санхүүжилт, эмчилгээ өөрчлөх боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд онцолжээ. Ийм таагүй мэдээ статистик тоонд тулгуурласан аж. Өдгөө дэлхийн хүн ам эрчимтэй хөгширч байгаа билээ. Хараагүй болох, харааны асуудал нэмэгдэх үзүүлэлт Өмнөд Ази, Африк тивд маш өндөр байгаа юм.
Мэргэжилтнүүд харааны бэрхшээлтэй 200 гаруй мянган хүн амьдарч буй 188 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд ийм дүгнэлтэд хүрсэн байна. 2050 он гэхэд харааны янз бүрийн асуудалтай хүмүүсийн тоо 550 саяыг давах гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn