21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Г.Өсөхбаяр 2018 онд К2 ууланд 10,000 ам.доллароор дахин авирахаар болжээ

2017 оны 08 сарын 05 нд

          Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМ Монголын Уулчдын Үндэсний Холбооны мэргэжлийн зөвлөлийн дарга уулчин Г.Өсөхбаяр Пакистан улсын нутаг дэвсгэр дээр орших К2 (8611 м) ууланд авиралт хийхээр 6-р сарын 16-нд эх орноосоо хөдөлсөн билээ.

         Тэрээр энэхүү авиралтыг хийхдээ Пакистан улсын Саммит Каракорум компаниар үйлчлүүлсэн бөгөөд авиралтын үед тус компаний өндрийн хөтөчдийн хариуцлагагүй үйлдлээс болж авиралт нь цуцлагдсан билээ.

          Тус компанид Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохих шаардлага хүргүүлсэний үр дүнд Саммит Каракорум компани уулчин Г.Өсөхбаярыг 2018 онд 10,000 ам.доллароор К2 ууланд дахин авиралт хийлгэхээр боллоо.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0