21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгох шийдвэр хэвээрээ байгаа"

2017 оны 08 сарын 08 нд

          Засгийн газраас 2017.07.04-нд хүүхдийн мөнгийг /20,000 төгрөг/ бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгосон билээ.

         Өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэрээ ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг  хэлж байсан нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм. 

           Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа" гэсэн хариулт өглөө.

        Тэгэхээр энэ сард хүүхдийн мөнгө хэвийн олгогдох юм байна.


         Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкан дахь дансанд нь мөнгө орно.

        Харин шинээр төрсөн хүүхдээ эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банканд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авах аж.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0