21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна

2017 оны 08 сарын 08 нд

    Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өгсөн талаар мэдээлэл зарим хэвлэлд гараад байна.

   Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад албан ёсны тайлбар өгөх хүмүүс нь Монгол Вьетнамын ЗГХК-ийн салбар хуралдаанд оролцож байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Бид удахгүй энэ талаар бодит мэдээллийг хүргэх болно.

    Эргэн сануулахад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлээд байгаа.

    Уг албан бичигт  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж буйг дурдсан байсан юм.

Эх сурвалж: www.IKON.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0