21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт олгожээ

2017 оны 08 сарын 09 нд

             Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг долдугаар сарын 19-нөөс энэ сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажилласан.

             Тэд тавдугаар  сарын 24-ний өдөр батлагдсан, гурван жилийн хугацаатай, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийсэн юм.

               Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерег гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийж эхэлжээ. Энэ сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад шилжүүлэн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ гэж Монголбанкнаас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0