21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

2017 оны 08 сарын 12 нд

          Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгийг ажлын хэсгээс өчигдөр Баянзүрх дүүргийн иргэдэд танилцууллаа.

          Хуулийн төслийн танилцуулгыг Улсын бага хурлын гишүүн, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Үндсэн хууль судлаач Д.Лхамжав, Нийгмийн бодлого, Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн болон НББСШУ-ны байнгын хорооны эрхзүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх П.Амаржаргал нар хийсэн юм.

           Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажил цаг хугацааны хувьд тохиромжгүй байна гэж үзсэн. Мөн уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэт хязгаарлаж, Засгийн газарт эрх мэдлийг хэт төвлөрүүлж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог хуулийн төслийг Үндсэн хуульд оруулах саналыг гаргасан юм.

           Мөн Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын дагуу хэрэгжиж байгаа уг хэлэлцүүлэг нь дүүргийн хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилж иргэдийн санал бодлыг сонсох юм. Тиймээс Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгад иргэдийг идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ажлын хэсгээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0