“KOREAN AIR”-ЫН ОНГОЦОНД ГАЛ ГАРЧЭЭ
Өмнөд Солонгосын агаарын тээврийн хамгийн том компани “Korean Air”-ын онгоцны нисгэгчийн бүхээгт гал гарчээ.
Онгоц баасан гаригийн /2017.06.09/ өглөө 10.22 цагт Японы Фүкүока олон улсын нисэх буудалд газардах үед гэнэт гал гарсан байна.
“Korean Airlines” компанийн онгоцонд нийт 153 зорчигч, нисэх багийн есөн гишүүн зорчиж явжээ.
Галын тухай мэдээлэл хүлээн авсан даруйд нисэх буудлын гал сөнөөгчид галыг яаралтай унтраасан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Галын улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Бүх зорчигчийн онгоцноос аюулгүй буулгасан талаар “Йонхап” агентлаг мэдээлжээ.