21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Трампын хүргэнийг тусгай прокурор шалгаж байна

2017 оны 06 сарын 16 нд

          AНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер ЕрөнхийлөгчТрампын хүргэн, бас түүний зөвлөх Жаред Кушнерын бизнес хэлэлцээрүүдийг шалгаж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ оролцсон гэх хэргийг мөрдөн шалгах явцад тусгай прокурор нь Жаред Кушнерын ажил хэргийн холбоог судлах хэрэгтэй болжээ.

       “Washington Post” сонинд мэдээлснээр, Доналд Трампын бусад хамтрагчийг мөн шалгах аж. Тухайлбал, Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх байсан Майкл Флинн, сонгуулийн өмнөх кампанит ажлын дарга байсан Пол Манафорт, сонгуулийн ажлын гадаад бодлогын зөвлөх хийсэн Картер Пэйж нарыг шалгах юм байна.

         Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер Трампын эсрэг мөрдлөг явуулж байна” гэж мэдээлж буй.

         ОХУ-тай холбоо тогтоохоор ажиллаж байгаа гэж Жаред Кушнерыг буруутгасныг Трамп “Жаред улсынхаа төлөө үнэнч шударга ажиллаж байгаа хүн. Тэр Оростой ямар ч холбоогүй. Би хүргэндээ бүрэн итгэж байна” гэж түүнийг өмөөрсөн билээ.

Эх сурвалж: news.zindaa.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0