НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барилаа
МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ.
Гэвч тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна.
Харин өнөөдрийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг бэлэн болгож өргөн барилаа.
НИТХ дахь МАН-ын бүлэг дээр нэмэх нь АН-ын төлөөлөгчид мөн энэхүү шаардлагыг дэмжиж байгаа аж. Ингээд тооцоод үзвэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж шаардлага биелэгдэх боломжтой болоод байна.
ТАНИЛЦ: НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт хэн хэн гарын үсэг зурсан бэ?