21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд эрүү үүсгэн, шалгаж эхэлжээ

2017 оны 08 сарын 21 нд

   Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Төв банкны тэргүүн асан түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд прокуроруудын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.

   “Шалгалтын гол ажиллагааг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хийж байгаа. Мөрдөн байцаалтын явцад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг нь АТГ-ын мөрдөгчид шалгах юм. Одоогоор цагдан хорих шийдвэр гаргаагүй аж.

Эх сурвалж: www.UGLUU.com



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
Зочин 
/ 2017-08-22 21:17:23 /
Замруулахгүйгээр шалгаж тогтоогоод голь нь хөрөнгөө хүүтэй нь буцааж олж авбал бид и өрнөөс гарна шүү . Их хөрөнгөшүү.