21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Их дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй

2017 оны 08 сарын 23 нд

          Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил бүрийн намар их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэх эсэх тухай асуудал олны сонирхлыг татдаг.

          Энэ жил ч ялгаагүй оюутнуудын дунд сургалтын төлбөр нэмэгдэх үү гэсэн болгоомжлол байгаа. Тэгвэл БСШУСЯ-ныхан “Шинэ сайд томилогдож ирснийхээ дараах эхний шийдвэрүүдийн нэг нь энэ жил төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх” шийдвэр гаргасан тухай ярьж буй.

         Төрийн өмчийн бүх их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх бодлогыг их, дээд сургуулиудын удирдлагууд баримталж байгаа аж.

         Хувийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ч мөн нэмэгдэхгүй гэдгийг Монголын их, дээд сургуулиудын консерциумаас мэдэгдлээ. Ийнхүү энэ намар төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй гэнэ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0