21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Универсиадаас жудоч Б.Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ

2017 оны 08 сарын 23 нд

          Дэлхийн оюутны олимп "Универсиад" наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч, ур чадвараа сорьсон Үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.

        Тэрбээр шигшээ барилдаанд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдаж вазари үнэлгээгээр ялагджээ.

         Б.Эрхэмбаяр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын жүдоч Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр тус тус ялсан.

        Харин хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө дэлхийн аваргатай барилдахаар шалгарсан юм.

        Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Г.Ганцэцэг торгуулийн тойрогт барилдах бол 57 кг-д Ц.Хулан, 73 кг-д С.Баяртүвшин нар эхний тойргоос хасагдлаа.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0