21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Суданд ОХУ-ын Элчин сайд гэртээ нас барсан байдалтай олджээ

2017 оны 08 сарын 24 нд

       Судан улс дахь ОХУ-ын Элчин сайд Миргаяс Ширинский тус улсын нийслэл Хатума хотод байрлах гэртээ нас барсан байна. Харин түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж.

       Хартума хотын цагдаагийн газрын мэдээлэлд Ширинский нь цусны даралт өндөртэй байснаас болж нас барсан байх магадлалтай гэжээ.

       Харин Суданы сэтгүүлч Васил Али ОХУ-ын Элчин сайд нас барахаасаа хэдхэн мөчийн өмнө усанд сэлж байсан гэж бичсэн байна. Болсон явдалд Суданы Гадаад хэргийн яамнаас гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

      Миргаяс Ширинский нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудалд идэвхи зүтгэл гарган ажиллаж байсны зэрэгцээ найрсаг хүн байсан гэдгийг эмгэнэлд дурьджээ.

       Миргаяс Ширинский нь 1954 оны аравдугаар сарын 26-нд төрсөн. 1977 оноос эхлэн ЗХУ, ОХУ-ын дипломат албанд ажиллаж ба 1991-1993 онд Йемен дэх Орос болон ЗХУ-ын элчин сайдын яамны зөвлөх, 1993-1996 он дуустал Саудын Арабын Жидда хотод суух ОХУ-ын Ерөнхий консул, 2006-2013 онп Руанда улс дахь ОХУ-ын элчин сайдын албан тушаалыг тус тус хашиж байжээ.

        Тэрбээр 2013 оны арванхоёрдугаар сарын 27-нд Судан улсад суух ОХУ-ын элчин сайдаар томилогдсон аж.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0