21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Оросын иргэдийн 79 хувь нь Путинд итгэж байна

2017 оны 08 сарын 28 нд

          Оросын олон нийтийн хэлэлцээ сангийн саяхан нийтэлсэн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 81 хувь нь ерөнхийлөгч Путиний ажлыг дэмжиж байна.

         Иргэдийн санал асуулгын дүнд, Оросын иргэдийн 81 хувь нь Путиний ажлыг үнэлж, 79 хувь нь Путинд итгэж байгаагаа илэрхийлжээ.

         Иргэдийн 65 хувь нь хэрэв сонгууль хийвэл Путинд саналаа өгөхөө илэрхийлсэн юм. Намын хувьд Путиний харьяалагддаг Нэгдмэл Орос нам 49 хувийн дэмжлэгтэй байна.

         Харин Либерал ардчилсан нам 11, ОКН 7 хувийн дэмжлэгтэй байна. 2018 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.

         Тэгвэл Оросын олон нийт Путинийг улиран сонгогдохыг хүсэж байгаа ажээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0