Владимир Путин есдүгээр сарын нэгэнд Хиймэл Оюуны тухай хичээл заажээ
Шинэ хичээлийн жил эхэлж байгаа есдүгээр сарын 1-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин орон даяар 45 минутын нээлттэй хичээл заажээ.
Түүний хичээл нь шинжлэх ухааны сэдэвтэй байлаа. Ярославль мужид 16,000 багш, сурагчдад заасан хичээлийг мөн хиймэл дагуулаар дамжуулж, нийтдээ нэг сая гаруй хүн үзсэн байна.
Путин хичээлийнхээ үеэр ирээдүйд Хиймэл Оюуны салбар чухал болохыг онцолжээ. “Хиймэл Оюун бол зөвхөн Оросын хувьд биш, бүх хүн төрөлхтний хувьд ирээдүйтэй салбар. Үүнд асар их боломж, бас таахын аргагүй аюул бий. Энэ салбарт тэргүүлэгч нь дэлхийг захирах болно” хэмээн Путин сурагчдад захисан юм.
Гэхдээ тэр энэ боломжийг хэн ч дангаар эзэмших чадахгүй гэжээ.
“Хэрвээ бид энэ салбарт тэргүүлэгч болбол мэдлэгээ бүх дэлхийтэй хуваалцах болно. Яг л өнөөдөр бид цөмийн технологио бусадтай хуваалцдаг шиг” гэж ОХУ-ын төрийн тэргүүн ярьжээ.
Тэр бас сансар огторгуй, анагаах ухаан, хүний тархины боломж чадварын талаар сурагчидтай ярилцсан байна.
Эх сурвалж: Russia Today