21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Мүүнийг дагагчдын МАСС ХУРИМ Өмнөд Солонгост болжээ

2017 оны 09 сарын 08 нд

    Эв нэгдлийн сүм гэгч шашны урсгалыг дагагчдын бөөнөөр үйлддэг хуримын ёслол өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгост болж өнгөрсөн байна.  Сүн Мюн Мүүний үндэслэн байгуулсан гэх уг шашны урсгалыг товчилж Мүүн гэж нэрлэдэг. Өчигдөр болсон хуримын арга хэмжээнд дэлхийн 64 орны 4,000 хос оролцжээ.

    Үүнээс гадна интернэтээр 20,000 хүн дэлхийн өнцөг булан бүрээс оролцсон гэж тус байгууллагаас мэдээлсэн. Сөүлээс зүүн хойд зүгт 80 км зайтай байрлах Гапён хотын Чон Шим Дэлхийн Энх тайвны Төв хэмээх байгууламжинд 30,000 дагагч цугларч, энэхүү арга хэмжээний гэрч болсон байна.

   Сүмийг үүсгэн байгуулагч Мүүн 2012 онд 92 насандаа таалал төгссөн. Өчигдрийн арга хэмжээг түүний бэлбэсэн эхнэр Хак Жа Хан удирдан явуулжээ. 1992 онд Мүүн өөрийгөө болон эхнэрээ гэгээнтэнд өргөмжилж байсан юм.

   Энэхүү шашны урсгалын дагагчид хэнтэй гэрлэхээ мэддэггүй, шашны тэргүүлэгчдийнхээ зааж өгсөн хүнтэй ингэж хуримладаг гэдэг.

Эх сурвалж: AOL.com



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 4
fuckthemoon 
/ 2017-09-14 15:39:45 /
yu ve muu nowshnuud hairiig dorj uzej bna muu hugiin moon
Mgl Batjargal  
/ 2017-09-12 23:15:23 /
Болгоомжил... Хүн төрөлхтөнг... тохуурхаж бна. Эд нараас азтай бол ганц хоёр нь гайгүй хүнтэй учрах бх...
Mgl Batjargal  
/ 2017-09-12 23:15:20 /
Болгоомжил... Хүн төрөлхтөнг... тохуурхаж бна. Эд нараас азтай бол ганц хоёр нь гайгүй хүнтэй учрах бх...
Отгонбат 
/ 2017-09-08 19:20:06 /
уншигч та хар. энд оролцож байгаа хосууд өөрийн гэсэн үзэл бодолгүй,амьдралын зорилгогүй хүмүүс шиг харагдаж байна уу?Жинхэнэ хайрын үнэ цэнийг ойлгосон,насан туршдаа нэг л ханьдаа тууштай үнэнч байхаа өөртөө андгайлсан залуус байдаг юм.