21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Дэлхийн хамгийн сонирхолтой орнууд

2017 оны 09 сарын 08 нд

   -Манай гаригийн янз бүрийн орнуудын тухай сонирхолтой баримтууд-

    Манай гариг дээр дөнгөж 252 улс орон байдаг ч заримыг нь хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. Зарим нэг нь Франц эсвэл Их Британийн далайн чанадын газар нутаг гэгддэг. Гэхдээ тэд бүгд өөрийн гэсэн онцлоготой, бусдаас ялгарах ялгаатай, сонирхол татахуйц олон зүйлтэй. Харин энд арай илүү өвөрмөц онцлогтой улс орнуудыг жагсаажээ. Тэд юугаараа бусдаас онцгой ялгардаг вэ гэсэн асуултад одоо хариулт авцгаая.

   Бүхнээс түрүүнд алга болох орон

   Байнга шинэчлэгдэж байгаа цаг уурын өөрчлөлтийн мэдээг аваад үзвэл дэлхийгээс алга болох хамгийн анхны улс Мальдив болж байна. Тэнд 1200 орчим шүрэн арлууд байдаг ба далайн төвшнөөс дээш дундажаар хоёр метрийн өндөрт байдаг. Уул гэж нэрлэхэд хэцүүхэн тэдний хамгийн өндөр цэг Виллингили гэх толгой нь далайн төвшнаас 5.10 метрийн өндөртэй юм.

   Хэрэв даяарчлалын дулаарал  далайн өөрчлөлт гаргавал Мальдив тэр чигтээ усанд живэх юм. Зарим эрдэмтэд Мальдивын насыг нэгэн зуун гэж тооцсон байгаа. Ингэхлээр тун удахгүй алга болох Мальдивт очихгүй өнгөрөх нь гэмт хэрэг гэхээр.

Дэлхийн хамгийн бүдүүнчүүдийн орон

Хамгийн тарган, илүүдэл жинтэй хүмүүс Науру улсад амьдардаг. Нутгийн хүмүүсийн 95 хувь нь илүүдэл жинтэй учраас зүрх судасны ба сахарын шижин өвчин иргэдийнх нь үхлийн гол шалтгаан болдог. Фастфудыг л гол буруутнаар тооцдог бөгөөд түүнийг импортолж эхэлснээс хойш наурчууд өргөөшөө өсөх  болсон байна.

Энэ орны тухай өөр сонирхолтой баримтуудад дэлхийн хамгийн жижигхэн тусгаар тогтносон орон, хамгийн жижигхэн арлын орон, нийслэл гэж байхгүй дэлхийн цорын ганц орон гэсэн тодорхойлолт багтдаг.

Элсээ нефть, шүрээр орлуулдаг орон

Гуамыг улс гэхэд хэцүү. Тэр АНУ-ын бүтцэд багтдаг бөгөөд үндэсний сонгуульд оролцох эрхгүй, нэгдэж нийлээгүй газар нутаг гэсэн статустай. Тус оронд байгалийн гаралтай элс гэдэг огт байхгүй. Харин түүнийг нутгийн хүмүүс нефть ба шүрнээс гаргаж авсан зүйлээр хийгээд сурчихжээ. Зам барихдаа шүрэн газар, нефть хоёрын хольцоор нийнэ. Тиймээс тэд элс импортлох шаардлагагүй болдог.

Хамгийн эртний бие даасан орон

Египет тусгаарлан бие даах эрхээ манай эриний өмнөх 3100 онд авчээ. Тэр цагт анхны эрх баригч овог бүрэлдсэн байлаа. Тусгаар тогтносон гэх ойлголт нь энэ дэлхийн анхны бие даасан орны хувьд харьцангуй шинэ. Тэр нь ойролцоогоор  XIX зуунд үүсчээ.

Хамгийн олон нууртай орон

Хамгийн их нуурын хязгаар нь Канад юм. Түүний нутаг дэвсгэрт дэлхийн нуурнуудын 60 хувь байрладаг. Усан сангуудын нягтрал нь гайхмаар. Канадын нутгийн есхөн хувьд ойролцоогоор 3000 нуур шахцалдан оршдог.

Хөрштөйгөө бараг тааралдахгүй орон

Монгол Улс хүн амын нягтралаараа дэлхийд хамгийн бага оронд тооцогддог. Тэнд нэг  кв/км нутагт хоёр хүнд ноогддог. Энэ нь Монголыг хүн амын нягтрал хамгийн багатай дэлхийн орон болгодог. Тэгвэл Гонконгт нэг кв/км-т 340 мянган амьдардаг. Ингээд харьцуулаад үз дээ.

Гол байхгүй орон

Саудын Арабт ганц ч гол байдаггүй. Тус орон хэрэглээний усаа хөрсний доорх ус ба далайн усыг цэвэрлэх аргаар гарган авдаг.

Хамгийн залуу хүн амтай орон

Дэлхийн хамгийн залуу хүн ам нь Нигерийнх. Тус орны хүн амын 49 хувь нь 15-аас доош насныхан.

Хамгийн олон үндэстэн, ястнуудтай орон

Энэтхэгт 2000 үндэстэн ястан амьдардаг гэсэн эрдэмтдийн судалгаа бий. Тус орны Үндсэн хуулиар 21 хэлийг албан ёсны гэж үздэг. Энэ нь дээд амжилт биш л дээ. Энэтхэгчүүд 447 хэл ашиглахаас гадна 2000 аман аялгуутай.

Ширэнгэн ойгоор бүрэн бүрхэгдсэн орон

Өмнөд Америкийн Суринам бараг тэр чигтээ, нутгийнх нь 91 хувь ширэнгэн ойгоор хучигджээ. Нутгийн хүн амын ихэнх  далайн эргийн дагуу нийслэлээсээ холгүй амьдарна. Тэдний дөнгөж таван хувь нь улсынхаа  гүнд суурьшдаг.

Хөдөө аж ахуй хөгжөөгүй орон

Дэлхийд олон орнууд  хөдөө аж ахуйгаас хамаардаггүй. Тэдний хамгийн том нь Сингапур юм.

Албан ёсны хэлгүй орон

Папуа — Шинэ Гвинейн албан ёсны нэг хэл нь англи. Гэхдээ англиар ярьдаг нь хүн амын нэг хувь. Ер нь бол нутгийнхан 820 хэлээр ярьдаг ажээ. Нэмж хэлэхэд тэнд албаны хэлээр топ-пиксин ба хири-моту тооцогдоно. Шинэ гвинейчүүдийн ихэнх тэр хэлүүдээр ярьдаг.

Хамгийн олон хоригдолтой орнууд

АНУ-д хамгийн олон хүн шоронд хоригддог. Тэнд 2.2 сая хоригдол байгаа нь дэлхийн хориглуудын 25 хувьтай тэнцэнэ. Хоёрт нь Хятад (1.6 сая), дараалаад Бразили (659 мянга), Орос (623 мянга) тус тус оржээ.

Бэлтгэсэн М.ЭРДЭС

Эх сурвалж: www.UPDOWN.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0