21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Трамп, Америк компанийг хятадуудад зарахыг хүссэнгүй

2017 оны 09 сарын 15 нд

          “Lattice Semiconductor” компани нь хагас дамжуулагч, бичил эд ангийн үйлдвэрлэл явуулдаг АНУ-ын томоохон компанийн нэг билээ.

        Өнгөрсөн онд уг компанийг Хятадын хөрөнгө оруулалттай “Canyon Bridge Capital Partners” хөрөнгө оруулалтын фирм 1.3 тэрбум доллароор худалдан авах санал гаргажээ. Хоёр тал удаан хугацааны турш ярилцсаны эцэст зарах болон худалдан авахаар тохиролцсон байна.

            Тэгвэл дээрх худалдан авалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

        Ерөнхийлөгч “Америкийн Батлан хамгаалахын зэвсгийн салбарт ашиглах боломжтой өндөр технологийн салбарыг БНХАУ-д алдах бодолгүй байна” гэж мэдэгджээ.

        “АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргийнхээ хүрээнд Ерөнхийлөгч энэхүү худалдан авалтад хориг тавьсан” хэмээн АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин хэвлэлийнхэнд мэдэгдэв.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0