21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 10-Р САРД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОХ ТӨЛӨВТЭЙ

2017 оны 09 сарын 16 нд

        

     Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гараад хэдэн сарын нүүр үзсэн юм. Улмаар 2017 он дуустал олгох хүүхдийн мөнгийг улсын төсөвт суулгаад байсан билээ.

        Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрх баригчид тэрхүү мөнгийг бүх хүүхдэд олгохоо мэдэгдэж өмнө нь "зорилтод бүлэгт" олгохоор төсөвт суулгасан мөнгийг МУ-ын нийт хүүхэд бүрт хуваарилж дууссан байна. Үүнээс үүдэн 9-р сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилт үгүй болжээ.

    Харин одоо хүүхдийн мөнгийг олгоход 110 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсныг Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллэсэн. Энэхүү санхүүжилтийг 10-р сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох төлөвтэй байна.

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0