21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ШУУРХАЙ МЭДЭЭ: Маргаашийн мэтгэлцээнийг цуцаллаа

2017 оны 06 сарын 16 нд

           Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд "Хууль эрх зүй-Шударга ёс" сэдэв дор анхны мэтгэлцээн явагдах байсан. Тэгвэл дөнгөж сая Монголын телевизүүдийн холбооноос мэдээлэл хийж маргаашийн мэтгэлцээнийг цуцласан талаар хэллээ. Учир нь, Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээнд оролцох боломжгүй гэсэн байна.

            Ийн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн хоёр дахь удаа хойшлов. Ардчилсан намын зүгээс "“Монгол HD” телевизээр халз мэтгэлцээнийг дамжуулбал оролцоход бэлэн, учир нь МҮОНРТ эрх баригчдын хяналт байдаг" гэсэн юм.

            Харин Монголын телевизүүдийн холбооны удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр “Монгол HD телевиз манай гишүүн байгууллага. Гэтэл АН зөвхөн энэ телевизийг товойлгон, бусад телевизүүдийг худалдагдсан мэтээр мэдээллээ. Биднээс уучлал гуйна гэж найдаж байна” гэжээ.

            Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн энэ сарын 11-ний өдөр болох байсан ч АН-аас нэр дэвшигч Х.Баттулга урьдчилан хэлээгүй учир оролцох боломжгүй тухай тус намаас мэдэгдсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: http://eagle.mn/r/31035



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0