НИТХ-ын шинээр сонгогдох даргад Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр боллоо
Нийслэл дэх МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус хуралдаанаас НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, тус намын бүлгээс НИТХ-ын даргад дахин өөр хүний нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдэлд хүрчээ.
Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм.
-МАН-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН НИТХ-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙ РУУ ОЙМС ШИЙДЛЭЭ-
Удахгүй НИТХ-ын даргыг сонгох төлөөлөгчдийн хуралдаан эхлэх юм. НИТХ-ын төлөөлөгчдийг хуралдаан эхлэхийг хүлээн суух нэгэн иргэн хуралдааны танхим руу дайран орж, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй руу 5-6 боодол оймс шидэн эсэргүүцлээ илэрхийлэв. Хүмүүсийн ярьж буйгаар, МАН-ын бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч тэрбээр “Муу сайн хулгайч нар” гэх үгийг хэлж, оймсоо шиджээ. Хамгаалагч нар түүнийг хурлын танхимаас албадан гаргасан байна.
НЭМЭЛТ
-Ц.САНДУЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ-
НИТХ-ын ээлжит бус нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Н.Батсайхан тэргүүлж байгаа юм. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. НИТХ дахь АН-ын бүлгээс тэргүүлэгчдийн нэрсэд өөрчлөлт оруулах санал оруулсан ч дэмжигдсэнгүй.
Г.ИТГЭЛ
ЭХ СУРВАЛЖ: МЭДЭЭ.МН