М.Энхболд: ОУВС-гийн хөтөлбөрийг тууштай дэмжинэ
УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ.
М.Энхболд "Улс орны нийгэм, эдийн засгийн байдал биднийг санаачлагатай ажиллахыг шаардаж байгаа. Парламентын бүрэн эрхийн үлдэж буй хугацааг улс төржилтөөс үүдэлтэй элдэв дайвар асуудлыг тойрч бужигнаж өнгөрүүлмээргүй байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, түүнд тавигдах хяналтыг сайжруулж, ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрч, инфляци 8 хувьд тогтворжих төлөвтэй байна.
ОУВС-тай хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно.
Ерөнхий сайд, Засгийн газар солигдсоноор ААН-үүдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж болохгүй.
Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр тооцвол 19.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна.
Он гараад Чингис, Димсан бондын төлбөр хүлээгдэж байна. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлага, үйлчилгээний төлөвлөгөөг шинэчилж, томоохон төслүүдээ хөдөлгөж, хуримтлал үүсгэхэд анхаарах учиртай" гэв.
Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлж байна.