Д.Гантулга гишүүний ёс зүйн асуудлаар хуралдаж байна
УИХ дахь Ёсзүйн дэд хороо Төрийн ордны Г танхимд хуралдаж эхэлсэн байна. Уг хурлаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг авч хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрөгч 7-р сард хүчингийн хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл нь Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн дуулиан дэгдээж, улмаар хохирогч болон түүний эгч Хүний эрхийн хуульч М.Ичинноровт хандсанаар энэ бусармаг үйлдлийн талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн юм. Үүний дараа Д.Гантулга гишүүн Төрийн ордноос мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултанд "Би турсикээ өмсөөд гарсан" хэмээн хариулсан нь ч төрийн түшээ хүнд байж боломгүй, ёсзүйгүй үйлдэл хэмээн олон нийт үзэж байлаа.
Тэгвэл УИХ-ын намрын чуулган нээлтээ хийхийн өмнөхөн хохирогчийг өмгөөлж буй "Веритас Партнерс" хуулийн фирмээс гишүүн Д.Гантулгын ёс зүйн асуудлаар УИХ дахь Ёс зүйн дэд хороог хуралдуулах хүсэлтийг гаргасан байв.
Харин хуралдаан хаалттай горимд шилжсэн сэтгүүлчид тодорхой мэдээлэл авах боломжгүй байна.
AYANAGA.MN