21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АН-ЫН БҮЛЭГ У.ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИХЭЭ МЭДЭГДЛЭЭ

2017 оны 10 сарын 03 нд

Зураг

       УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож, шинээр бүрдэх Засгийн газрын танхимын талаар мэдээлэл өгсөн байна. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.
     Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд гурван асуудлаар бүлгийн гишүүд санал хэлжээ. Үүнд, нийгэм эдийн засгийн асуудал, хөгжлийн бодлого болон хуулийн байгууллагын шударга ёс, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчим гэсэн гурван асуудал багтсан байна.
     Тус бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Энэ талаар "Сүүлийн үед дан, давхар дээлний асуудал яригдаж байгаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцох эрхтэй УИХ-ын гишүүн биш. Тиймээс Засгийн газрын чиг үүргийн яамдыг “давхар дээлтэй” сайд томилох нь зүйтэй" гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв. Учир нь УИХ-ын бодлого Засгийн газрын бодлоготой уялдаж байх ёстой хэмээн бүлэг үзэж байгаа аж. Хоёрдугаарт, Засгийн газар нийгэм эдийн засгийн бодлогоо авч явах зөв бүтэцтэй байх ёстой. Тиймээс Засгийн газрын бүтцийг шинэчилж, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг байгуулах ёстой гэдэг саналаа бүлгийн гишүүд илэрхийлжээ.

Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: /МОНЦАМЭ/ 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0