21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа

2017 оны 06 сарын 16 нд

          Монголбанк 1 долоо хоногтой 667.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 06-р сарын 16-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1915.5 тэрбум төгрөг болно. 

1 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ

          Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.

ЭХ СУРВАЛЖ: http://www.24tsag.mn/content/151377.shtml



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0