ӨНӨӨДӨР НИТХ-ЫН ДАРГААР ХЭН СОНГОГДОХ НЬ ШИЙДЭГДЭНЭ
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр хуралдаж гишүүд даргаа сонгох юм.
Есдүгээр сарын 22-ны хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч талуудын эсрэг тэсрэг байр сууриас үүдэн шийдэлд хүрч чадаагүй.
Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан.
Завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч амралтын өдөр залгасан тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр товлосон билээ.
НИТХ-ын 41 тэргүүлэгч ирцээ бүртгүүлж, хуралдаан эхэлсэн. Гэсэн ч өнөөдөр хурал эхлэнгүүт нийслэлийн Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан байна. Завсарлагын хугацаа 11.30 цагт дуусах ажээ.
AYANGA.MN