21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛЫН КОНСУЛЫН ТУСГАЙ ДУГААРТАЙ АВТОМАШИН УНАСАН ХУЖАА ЯНХАНЫ ГАЗРААР ХЭСЧ ЯВНА

2017 оны 10 сарын 17 нд

       Гадаад улсад суух элчин сайд болоод консулууд Монгол төрийн дипломат ёсыг баримтлан улсынхаа нэрийг өндөрт өргөж явах үүрэгтэй Монгол төрийн нүүр царай, ГХЯ-ны гол төлөөлөгчид билээ.

       Гэтэл өнгөрөгч 4-р сард Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж илэрсэн, тэдгээр нь бүгд тамхи байсан юм.

     Уг машин Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байсан бол машинд явсан Монгол улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг хэмээн мэдүүлсэн гэдэг. Ийнхүү Монголын дипломат албаныхан дахин конторбандын хэрэгт холбогдож эх орныхоо нэр хүндийг сэвтүүлсэн асуудал дуулиан тарьж байв. Тэгвэл энэ түүх хаяанд маань давтагдаж болзошгүй байгааг сэрэмжлүүлэх үүднээс нэгэн мэдээллийг дуулгая.

     Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээлэл удаа дараа чих дэлссэнийг тус консулын газрын эх сурвалж батлан мэдээлээд байна.

     

    Учир нь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ өөрийн танил БНХАУ-ын иргэнд Консулын газрын дипломат дугаар болох 1234 автомашины дугаарыг эзэмшүүлэн, хууль зөрчсөн. Консулын дугаартай машиныг Хятад улсын ямар ч газар нэвтрэхэд шалгахгүй, цагдаа зогсоохгүй, замын татвар болоод бусад бүх татвараас чөлөөлдөг зэрэг дипломат ажилтны эрх ямбыг өдгөө тэрхүү хужаа эзэмшихийн сацуу Монгол төрийн төлөөллийн нэр төрийг сэвтээхүйц болох, болохгүй үйлдэл гаргаж явдаг ажээ.

      Тухайлбал: Тэр Хятад Монгол төрийн далбаа намируулсан уг машиныг янханы газар, массажны газрын үүдэнд сойж орхидог байна. Тэр ч бүү хэл улсын хилээр автомашин болоод, хууль бус мөнгө тээвэрлэх зэрэг үйлдлүүдийг хийдэг байж болзошгүй талаар эх сурвалж сэрэмжлүүлсэн юм.

           Иймд Монголын төрд дипломат ёс зүй, дүрэм журам гэж байдаг бол ГХЯ энэ хүнээ хянаж шалган зохих хариуцлагыг нь үүрүүлнэ үү!

      Д.Мөнх-Эрдэнэ өнгөрөгч 3-р сард Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдсон байна.

     Дашрамд сануулахад: Гадаад улсад эх орноо төлөөлөн суухдаа удаа дараа гэмт хэрэг, хууль бус наймаанд орооцолдон эх орныхоо нэрийг шаварт хутгаж байсан элчин сайдууд болоод элчин сайдын яам, консулын газрын ажилтнуудын холбогдсон хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уг холбоосоор http://www.times.mn/f/20183/ хүлээн авч үзээрэй!

АYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 14
Ayanga News-Албан ёсны хариулт 
/ 2017-10-22 13:32:31 /
Ayanga News Сэтгэгдэл бичсэн уншигчдад илгээх албан ёсны хариултыг хүргэж байна. AYANGA.MN сайтад нийтлэгдсэн уг мэдээллийг баримт нотолгоогүй гүтгэлгэ хэмээн сэтгүүлчийг "гүжирдэн" цагдаад өгсөн консул Д.Мөнх-Эрдэнийн өмнөөс танил, найз нөхөд нь гэх хүмүүс удаа дараа "Уулзах санал тавьж, тайлбарлах зүйл байна. Аль алиных нь хувьд учрыг нь ололцуулах хэрэгтэй байна" хэмээн залгах боллоо. Нэгэнтээ уг асуудалд сэтгүүлч хүн гүтгэсэн гэж хэрэг үүсэн цагдаад шалгагдаж байх тул баримтуудын дараагийн хэсгийг сайтаар дахин нийтэд мэдээллээд, цагдаагийн байгууллага болон ГХЯ-нд албан ёсоор хүргүүлж МУ-ын нэр хүнд чухал уу, эрхэм консулын завхралыг хаацайлах нь уу гэдгийг анхааралтай ажиглах болно. ГХЯ-нд тус нийтлэлийг илгээсний дараа уг асуудлаар консултай холбогдон тодруулахад санд мэнд сэтгүүлчид хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан үйл явц өрнөж байна. Бүх баримтуудыг нэг дор дэлгээгүйн учир консул Д.Мөнх-Эрдэнийн хувийн ёс зүйтэй холбоотой ноцтой баримтууд байх тул сэтгүүлчийн ёс суртахууны үүднээс уг мэдээллийг нийтэд түгээгээгүй, зөвхөн дипломат ёс журмыг зөрчиж буй үйлдлийг нь зөв эсэх тухайд асуудал хөндсөн болно. Консул Д.Мөнх-Эрдэнэ хилийн гадна УЛСЫНХАА НЭР ТӨРИЙГ хамгаалахгүй хятадтай сүлбэлдэн хууль зөрчиж явахад эх орноо гэсэн сэтгэлтэй чин шударга консулын ажилтнууд байгаа нь сайшаалтай!
Zochin 
/ 2017-10-19 01:47:08 /
Barimt notolgoo chini haana bna setguulchee
Zochin 
/ 2017-10-19 01:45:55 /
Ene mashiniig yag ter yanhanii gazriin gadaa zogsoj bgaa zurgiig ni tegeed taviach. 10 jiliin huuhed ch duriin zurgiig croplood tavij chadii shd setguulchee
99999999 
/ 2017-10-18 15:41:27 /
өөрийн чинь хамаарал бүхий этгээдийн нэртэй холбоотой үнэн мэдээлэл гарчихаар "Үндэслэлгүй мэдээлэл захиалгаар ор үндэсгүй юм бичдэ" энэ тэр гэж сэтгүүлчдийг ГҮТГЭДЭГЭЭ болиоч. Үндэстэй болоод хужаагийнх нь унаж яваа машины зургийг хүртэл тавьсан байгаам бишүү.
Ахх 
/ 2017-10-18 14:34:48 /
Мөнхэрдэнэ ч шийдчихсэн луйварчиншүү дээ юу ч хийж мэднэ яаж шүү нэг юм ургашаа явсан юм бол доо
Ахх 
/ 2017-10-18 14:34:48 /
Мөнхэрдэнэ ч шийдчихсэн луйварчиншүү дээ юу ч хийж мэднэ яаж шүү нэг юм ургашаа явсан юм бол доо
Zochin 
/ 2017-10-18 10:01:57 /
Unen shuu de, MAK- xxk chini Beijind Diplomat dugaar ezemshdeg shuu harin
Zochin 
/ 2017-10-18 10:01:55 /
Unen shuu de, MAK- xxk chini Beijind Diplomat dugaar ezemshdeg shuu harin
Аянга  
/ 2017-10-18 08:50:33 /
Үндэслэлгүй мэдээлэл бичдэг болжээ захиалгаар ор үндэсгүй юм бичдэгээ болимоор юмаа!!!
Сенсаац Аянга 
/ 2017-10-18 08:11:46 /
та бүгд ингэж баримтгүй, хууль хяналтын байгууллага болон шүүхээр тогтоогдоогүй сенсаац мэдээнд ач холбогдол өгч дэвэргэж байдаг хийх ажилгүй улс уу, шантааж хийж мөнгө олдог улс уу. Аянга.мн ямар хэрэг байнаа.
зочин 
/ 2017-10-17 22:16:54 /
Менхэрдэнийг ажлыг булааж авах ажилгаа эхэлж байна гэж ойлголоо.Тууний оронд очих хорчин хунийг харах юмсан.
зочин 
/ 2017-10-17 18:57:07 /
Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ өөрөө байна ш дээ.
Болд 
/ 2017-10-17 17:57:59 /
Ийм юмнуудыг зохих газрууд нь шалгаж тогтоож шийтгэж зогсоож чаддаггүй юм бол бүх төрлийн мэдээллээр нийтэд цацаж холбоо сүлбээг нь олны тусламжтай илрүүлэн нэг мөр цэг тавьчихдаг болоосой доо мяндагтнууд маань.
Ganba 
/ 2017-10-17 17:35:56 /
Энэ нөгөө хужаагийнх нь зураг уу