У.Хүрэлсүх: Гурван сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг хүчингүй болгож байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тус тушаалд, Шүүхийн шинжилгээний төвд гэмтлийн зэргээ тогтоолгох, шинжилгээ өгөх гэж ирдэг 10000 төгрөг тушаадаг юм.
Тиймдээ ч өнгөрсөн амралтын өдөр хойд эцэгтээ хүчиндүүлсэн таван настай охин ШШҮХ-д үзлэгт орохоор очиход 10000 төгрөг нэхээд үзлэгт оруулаагүй хэмээн ШШҮХ-гийн ихэд шүүмжлүүлээд байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг журмыг хүчингүй болгож байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр гэмтлийн зэргээ тогтоолгох, шинжилгээ өгөхөөр ирсэн 0-15 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзүүлэх юм.
Б.Чимэг
Эх сурвалж:Залуу.ком