21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Хятадын Коммунист намын их хуралд Си Зиньпиний хэлсэн онцлох үг

2017 оны 10 сарын 18 нд

     Өнөөдрөөс БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр их хурал Бээжин хотод эхэлж байна. Энэ хурлаар БНХАУ ирээдүйн таван жилийн эдийн засаг, нийгэм, улстөрийн төлөвлөгөөгөө батлах юм. Хурлыг нээж БНХАУ-ын Ерөнхийлөгч, Коммунист намын дарга Си Зиньпин гурван цагийн турш үг хэлсэн байна. Түүний илтгэлээс онцлох эшлэлийг товчлон хүргэе.

Си Зиньпин:

Хятадын эрин үе - 2050 он

     -БНХАУ 2050 он гэхэд социалист нийгмийг улам бүр боловсронгуй болгох хоёр үе шаттай төлөвлөгөөг Коммунист намын гишүүдтэй зөвлөлдөж баталлаа. Энэ нь Хятадын өнөө цагийн эрин үе дэх улстөрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм.

Сентатизм буюу хагалан бутаргах, салан тусгаарлах үзлийг зогсоох

      -БНХАУ-ын дотоод улстөрийн нэгдүгээр сэрэмжлэх асуудал бол салан тусгаарлах элдэв үзэл бүхий хөдөлгөөнүүдийн талаарх яриа байдаг. Энэ нь Хятадын хөгжлийг зогсоох, хагалан бутаргаж, үймээн самуунд уриалан дуудах сонирхолтой бүлэглэлийн далд явуулга. Сентатизмд өртөж болзошгүй Шинжаан Уйгур, Төвд, Хонконг, Тайвань зэрэг мужуудад энх тайвныг нямбай тогтоож, цаашид эдийн засаг, хөгжил, боловсролын түвшинг дээшлүүлэхэд анхаарна.

Авилгыг үл тэвчиж, намын болон улс орны дотоод вирусыг цэвэрлэх

     -БНХАУ-ын Коммунист нам болон улс орон оршин тогтнох гол бүтэц нь цэвэр ариун улстөрийн хүчин. Үүнийг дотроос нь ялзруулан, хатааж, устгах аюул бүхий авилга хээл хахуулийн хар хүчийг даран сөнөөж, авилга, шударга бус явдлын эсрэг БНХАУ-ын иргэн бүр нэн тууштай тэмцэх нь чухал. Манай улс сүүлийн 5 жилийн хугацаанд авилгын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нэг сая орчим төрийн алба хаагчийг илрүүлэн, шийтгэсэн.

     БНХАУ-ын дарга Си Зиньпиний эдгээр онцлох сэдвийг илтгэлийн үеэр хөндсөнөөс гадна 2700 орчим их хурлын гишүүд оролцсон Коммунист намын 19 дүгээр их хуралд 2035 он хүртэл “Хятадыг хөгжүүлэх дунд шатны төлөвлөгөө”-гөө танилцуулжээ.

Төлөвлөгөөнд:

     -2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 60 сая иргэнийг ядуурлаас гаргасан бол 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшин дээшлэхэд анхаарах.

       -Торгоны зам, Европ-Азийг холбосон төмөр замын дэд бүтцийн нэвтрэх, тээвэрлэх шугамыг боловсронгуй болгож, хоёр тивийн эдийн засгийн амин хэлхээг бий болгох.

      -БНХАУ сансрын уудам зайд удаа дараалан турших баг илгээж, Ангараг гарагт лаборатори байгуулах дунд хугацааны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх.

      -Залуусын боловсролын түвшинг үе шаттай нэмэгдүүлж, их сургуулийн боловсролын чанарт анхаарах. Бэлтгэгдсэн боловсон хүчний 80-аас дээш хувийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг бодит төлөвлөгөө багтсан байна.

     Хоёр өдрийн турш үргэлжлэх Коммунист намын 19-р их хурал хаалттай болох юм байна.

Т.Бат

Эх сурвалж:TIME.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0