Трампыг огцруулах ажил өрнүүлж эхэлжээ
Америкийн тэрбумтан Том Стайер Ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан кампанит ажил өрнүүлж эхэлжээ. Түүний нээсэн албан ёсны сайтад “Доналд Трамп биднийг цөмийн дайны ирмэгт авчирсан. Тэрбээр гадны орнуудаас мөнгө авч, хууль зөрчсөн үйлдэл олныг хийж байна” гэжээ. Энэ бол аюултай Ерөнхийлөгчийг огцруулах шалтгаан яахын аргагүй мөн гэдгийг Том Стайер хэлсэн байна.
Мөн “АНУ-ын Конгресст ч Трампыг сэтгэлзүйн хувьд эрүүл биш гэж үздэг” хэмээн тэрбумтан хэлжээ. Түүнчлэн “Hustler” сэтгүүлийн эзэн Ларри Флинт Ерөнхийлөгч Трампт импичмент зарлах хэрэгтэй гэж байсан юм. Түүнийг огцруулах шалтгаан олон бий гэж ажиглагчид үздэг. байна.
Тэрбумтан Том Стайер