21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2017 оны 10 сарын 27 нд

Д.Цогтбаатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

     Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, гадаад худалдаанд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд Гадаад харилцааны яам, дипломат төлөөлөгчдийн газрууд, үндэсний бизнес эрхлэгчдэд холбогдох дэмжлэг үзүүлэхийг онцолж, тулгамдаж буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн байна.

      Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт хэмжил зүйн газрын удирдах албан тушаалтнууд болон салбар салбарын 150 гаруй бизнес эрхлэгчид оролцсон.

Эх сурвалж: ГХЯ



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0