Ж.Мөнхбат: "Д.Доржзодов 1 сая ам доллар өгвөл эвлүүлэг гэж хэлье" хэмээн санал тавьсан
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат фейсбүүк хуудсаараа мэдэгдэл хийлээ. Тэрээр хэлэхдээ иргэн Д.Доржзодовын ярьсан 1 сая ам долларын асуудлыг гүтгэлэг иргэдийн сэтгэлзүйд нөлөөлөх оролдлого гэв.
Мөн Доржзодов хүнээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан 1 сая ам доллар өгвөл энэ бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдье гэж санал тавьсан гэв. Мөн Доржзодовтой холбоотой асуудал нь сонгуулийн хар пиар гэв. Өчигдөр өглөөнөөс хойш энэ асуудлаар 2 намын эх сурвалжууд өөрсдийгөө хаацайлах хамгаалах байр суурийг энэ мэт янз бүрээр илэрхийлсээр байна.
Эх сурвалж: www.TODAY.mn