ХООСОН ТОРХ ДҮҮРЭН ТОРХНООС ИЛҮҮ ЦУУРАЙТАЙ
Өнгөрч буй 7 хоногт УИХ-ын чуулганаар Сангийн сайдын томилгоог эргэн харахыг сануулсан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчилсэн хоригийг хэлэлцэх үеэр танхимд "халуухан" үйл явдал өрнөж, сайд, гишүүд бие биенийхээ булайг дуудалцан, булхайг зарласныг та санаж буй биз ээ.
Ингэснээрээ ард түмэн төрд төлөөлүүлэхээр илгээсэн өөрсдийн сонголтондоо харамсаж үгээ хэлэхэд хүрсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нарын хэрүүлийг сийрүүлбэл:
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
"- Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч. Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Чамаар заалгах юм уу. Чи дуугүй бай.Солиороод байгаарай чи.
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.
У.Хүрэлсүх:-Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай.
Ж.Мөнхбат:-Чи Хаан юмуу Заан юмуу. Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу?
У.Хүрэлсүх: -Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнэ ээ.
Ж. Мөнхбат-Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ
У.Хүрэлсүх:-Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь
Ж.Мөнхбат: -Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж.
У.Хүрэлсүх:-Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авилга авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат:
-Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай" гэх зэргээр үргэлжилсэн юм.
Хэдийгээр Ж.Мөнхбат гишүүний эсэргүүцлийн агуулга зөв хэдий ч нам дотоо хоёр иртэй хутга шиг, өөрт ашигтай гэж үзвэл ямар ч цагт хаашаа ч холбирч, хэнийг ч дүрж мэдэх нөхөр гэдгийг харуулж амжив. Гэхдээ энэ хэрүүл дундаас түүний авир дүр нэгэн хүнийг олонд эрхгүй санагдуулсан нь ХЗДХ сайд Ц.Нямдоржийн дүр байв...
Эрхэм сайд Ц.Нямдорж Монголын хуульзүйн салбарт 25 жил ноёрхсон. 92 оноос хойш 7 дахь удаагаа бүх УИХ-д сууж, 5 удаа сайдаар ажилласан ч энэ салбарт шударга бусын шуурга дэгдсэн хэвээр. Үеийн үед тэрээр зөвхөн өөрт хэрэгтэй үед л үнэн дүртэй, хатуу үг дуугардаг. Бусад үед шаардлагатай тохиолдолд дэлгэх, задлах мэдээллүүдээ цээжний мухартаа бат хадгалж явдаг нэгэн гэдгийг олон нийт мэддэг болжээ. Тэгвэл яг түүний нэгэн адил МАН дотроосоо Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдон хэсэгхэн хугацаанд ажиллахдаа эрхэм гишүүн Ж.Мөнхбат Ц.Нямдорж сайдын улстөрд ашигладаг өнөөх увайгүй аргад сайтар суралцан мэргэшсэн нь дээрх хэрүүлээс нь тод харагдлаа.
AYANGA.MN