21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА

2017 оны 11 сарын 16 нд

Зураг

   ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.

     Уулзалтын үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй төлөөлөгчдийн Өмнөговь аймагт ажилласан томилолтын үр дүнг танилцууллаа.  ЗТХЯ-наас ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх бөгөөд, тодорхой шийдвэр гаргаж, нэгдсэн зохион байгуулалтад орох чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг АТҮТ-ийн П.Дэлгэрнаран уулзалтын үеэр дурьдав.

      Тэрбээр, “Бид нэгдсэн зохион байгуулалттайгаар үндэсний тээвэрлэлтийн компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах нь чухал. Тиймээс нэн тэргүүнд тээвэрлэлт гүйцэтгэж буй аж хуйн нэгжүүдийг АТҮТ-тэй байгуулсан гэрээгээ хэрхэн биелүүлж байгааг шалгаж, хангалтгүй үзүүлэлттэй компаниудын гэрээг цуцлах болно. Улмаар үүргээ ухамсарлаж, чанартай үйлчилгээ үзүүлж буй тээврийн компаниудыг дэмжих болно” хэмээв.

     Аж ахуйн нэгжүүдийн зүгээс тус чиглэлд тээвэрэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслүүдийн тоог цөөлөх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах асуудлыг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргасныг АТҮТ-ын удирдлагууд дэмжлээ.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0